Ерөнхий сайдад итгэл хүлээлгэх эсэхийг даваа гарагт хэлэлцэнэ

Зургадугаар сарын 1 буюу Олон улсын хүүхдийн эрхийг хамгаалах өдөр зарим замыг хаах талаар өмнө нь мэдээлсэн.
Үүнтэй холбогдуулан, нийтийн тээврийн зарим чиглэл өөрчлөгдсөн маршрутаар 06:00-20:00 цагийн хооронд үйлчилгээ үзүүлэхээр болжээ.
Тодруулбал,
- М:1А чиглэл: Таван шар – Мөнгөн завьяа чиглэлд өөрчлөлт орж Таван шар – Тэнгис кино театр хүртэл;
- М:3 чиглэл: Архивын Ерөнхий газар – Сүхбаатарын талбай чиглэлд өөрчлөлт орж Архивын Ерөнхий газар – МУБИС – Ард кино театр хүртэл;
- Х:19 чиглэл: Чингис хаан Олон улсын нисэх буудал – Сүхбаатарын талбай чиглэлд өөрчлөлт орж Чингис хаан Олон улсын нисэх буудал – 120 мянгатын автобусны буудал хүртэл;
- Ү:30 чиглэл: Сүхбаатарын талбайн төв зогсоол – Натур худалдааны төв – Жанжин клуб чиглэлд өөрчлөлт орж Сүхбаатарын талбайн өмнөх зогсоолд зогсон, Хүнсний 1-р дэлгүүрээр буцаж эргэн Хүүхдийн соёл амралтын хүрээлэн – Натур худалдааны төв – Жанжин клуб маршрутаар явахаар боллоо.