Чөлөөт бөх: С.Цэрэнчимэд, П.Орхон нар аваргын төлөө барилдана

Чөлөөт, сонгомол бөхийн дэлхийн чансааны оноо олгох “Улаанбаатар опен-2025” тэмцээний эмэгтэйчүүдийн 50 кг-ын жинд Туркийн бөх, ДАШТ-ий хүрэл, Европын АШТ-ий нэг алт, хоёр мөнгө, гурван хүрэл медальт Эвин Демирхан, Дэлхийн бөхийн нэгдсэн холбооны нэр дээр барилдаж буй Оросын тамирчин, U23 ангиллын Европын аварга, мөнхүү ангиллын ДАШТ-ий үзүүр бөх Наталья Пудова нар финалдсан.
Сонирхолтой, шуугиантай өрнөсөн энэ барилдаанд Пудова 7:6 оноогоор яллаа.
Энэ жингийн хүрэл медалийг Энэтхэгийн бөх, өсвөрийн ДАШТ-ий хүрэлтэй, U23 ангиллын Азийн аварга Нилам Нилам гардсан.
Харин манай бөхчүүдээс Азийн АШТ-ий хүрэл медальт Б.Мөнхнар IV байрт шалгарлаа.
