Ерөнхий сайдад итгэл хүлээлгэх эсэхийг даваа гарагт хэлэлцэнэ

Өчигдөр эхэлсэн “Улаанбаатар опен” олон улсын оноо олгох чансаа өндөр тэмцээнийн сонгомол бөхийн хамгийн хүнд жин буюу 130 кг-д манай залуу бөх Б.Намбардагва мөнгөн медаль хүртлээ. Б.Намбардагва гурав дараалж ялаад байсан бөгөөд тэрбээр сүүлийн тойрогт өсвөр, залуучуудын дэлхийн аварга, Европын АШТ-ий мөнгөн медальт Туркийн Мухаммет Хамза Бакирт дийлдсэн юм. Тэгвэл манай бөхийг ялсан Турк бөх Хамза Бакир түрүүлсэн бол Кыргызстаны бөх, Азийн АШТ-ий хүрэл медальт, өсвөр, залуучуудын дэлхийн аварга Эрлан Манатбеков хүрэл медалийн эзэн болов.
