Ерөнхий сайдад итгэл хүлээлгэх эсэхийг даваа гарагт хэлэлцэнэ

Хан-Уул дүүргийн 12 дугаар хорооны нутаг дэвсгэр, Биокомбинатад нийслэлийн төсвийн хөрөнгө оруулалтаар 280 хүүхдийн суудалтай бага сургууль, цэцэрлэгийн цогцолбор барьж буй. Өнөөдрийн байдлаар дотор засал, гадна тохижилтын ажлуудыг хийж байгаа бөгөөд 90 хувьтай үргэлжилж байна. Уг бага сургууль, цэцэрлэгийн цогцолборыг 9 дүгээр сард ашиглалтад оруулна Цогцолборын барилга нь 36х36 метр хэмжээтэй, хоёр давхар бөгөөд спорт заалтай. Барилгын ажлыг “Нарангэрэл мандал” ХХК гүйцэтгэж, нийслэлийн Хөрөнгө оруулалтын газар захиалагчийн техник хяналтыг хэрэгжүүлэн ажиллаж байна.
НЗДТГ-ЫН ХЭВЛЭЛ МЭДЭЭЛЭЛ, ОЛОН НИЙТТЭЙ ХАРИЛЦАХ ХЭЛТЭС