Манай улсад тоглолтоо хийх БНСУ-ын алдарт дуучин Ailee

Францын Парис хотноо 1875 оны 05 дугаар сарын 20-нд “Метрийн хэлэлцээр”-т анх 17 улс нэгдэн гарын үсэг зурж, баталсан өдрийг тохиолдуулан жил бүрийн 05 дугаар сарын 20-ны өдрийг тохиолдуулан “Дэлхийн хэмжил зүйн өдөр” хэмээн тэмдэглэж ирсэн билээ.
Тус өдрийг тэмдэглэн өнгөрүүлэх арга хэмжээний хүрээнд Стандарт, хэмжил зүйн газраас 21 аймаг дахь хэмжил зүй, сорьцын хяналтын улсын ахлах байцаагч, хэмжил зүйн хяналтын улсын байцаагч нарын мэдлэг, ур чадварыг дээшлүүлэх, чадавхжуулах зорилгоор “Хэмжил зүйн хяналтыг хэрэгжүүлэх нь” сэдэвт цахим сургалт, хэлэлцүүлэг зохион байгууллаа.
Хяналт, үнэлгээний Үндэсний хорооны нарийн бичгийн дарга бөгөөд Ажлын албаны дарга Н.Лхагвадорж Стандарт, хэмжил зүйн газрын хамт олон болон тус салбарт ажиллаж байгаа хяналтын улсын байцаагч нарт “Дэлхийн хэмжил зүйн өдөр”-ийн мэндийг дэвшүүлж, Үндэсний хорооны үйл ажиллагаа, анхдугаар хуралдаанаас гарсан тогтоол, шийдвэр, хяналт шалгалтын нэгдсэн бодлого, хэрэгжилт, үр дүн, тулгамдаж байгаа асуудлын талаар мэдээлэл өгөв.
Цахим сургалтад Стандарт, хэмжил зүйн газрын Хэмжил зүйн бодлогын газар, Хяналт, үнэлгээний Үндэсний хорооны Ажлын алба, Улсын ерөнхий прокурорын газрын төлөөлөл оролцож, “Хэмжил зүйн үйл ажиллагаа, цаашдын зорилт, арга хэмжээ”, “Төрийн хяналт шалгалтыг хэрэгжүүлэхэд хэмжил зүйн анхаарах асуудал”, “Улсын байцаагчийн эрх зүйн баримт бичиг боловсруулах, зөрчлийн хэрэг бүртгэл явуулахад анхаарах асуудлууд” сэдвийн хүрээнд хэлэлцүүлэг өрнүүллээ.




