
ХӨСҮТ-ийн захирлаар ажиллаж байсан Д.Нямхүү нарт холбогдох хэргийг Улсын дээд шүүх хянан хэлэлцэхээр товлосон байна.
Тодруулбал Д.Нямхүүг эрх мэдэл, албан тушаалаа урвуулан ашиглаж Улсад онц, их хэмжээний хохирол учруулсан хэмээн /АТГ/ шалган Нийслэлийн прокурорын газраас Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны шүүхэд шилжүүлсэн байдаг. Улмаар анхан шатны шүүх/2024.12.4/-ний өдөр хэлэлцэж Д.Нямхүүд холбогдох хэргийг цагаатган шийдвэрлэжээ. Улсын яллагчийн зүгээс Нийслэлийн эрүүгийн хэргийн анхан шатны шүүхэд эсэргүүцэл бичсэний дагуу 2025 оны хоёрдугаар сарын 26-ний өдөр хэлэлцэн цагаатгаж шийдвэрлэсэн байна.
Тэгвэл прокурорын эсэргүүцлийн дагуу Улсын дээд шүү ирэх сарын дөрвөнд хянан хэлэлцэхээр товложээ.