ОХУ-д төмсний үнэ хурдацтай нэмэгдэж байна

Цагаан ордны хэвлэлийн төлөөлөгч Каролин Левитт пүрэв гарагт /2025.05.29/ мэдэгдэл хийхдээ Газын зурваст зогсоохоор АНУ-ын санаачилсан хамгийн сүүлийн тохиролцоонд Израил гарын үсэг зурсан гэжээ. Мөн тус тохиролцоог Газын зурвас дахь Хамас бүлэг рүү илгээсэн гэж Левитт хэлсэн байна.
АНУ-ын Ерөнхийлөгч Доналд Трамп, Ойрх дорнодын асуудал эрхэлсэн тусгай элч Стив Виткофф нар тус саналыг Хамас руу илгээсэн аж. Левитт хэвлэлийн бага хурлын үеэр “Хэлэлцээ үргэлжилж байгаа гэдгийг би баталж чадна. Газын зурваст гал зогсоох тохиролцоонд хүрч, барьцаанд буй хүмүүсийг нутаг буцаана гэж бид найдаж байгаа” гэж хэлжээ. Түүнээс Хамас саналыг хүлээн авсан эсэхийг асуухад “Миний мэдэж буйгаар бол зураагүй” хэмээн хариулсан юм.