
АНУ-ын Төрийн нарийн бичгийн дарга Марко Рубио дэлхий даяарх АНУ-ын элчин сайдын яамдад оюутны визийн ярилцлагын цаг товлохыг түр зогсоох чиглэл өгсөн.
Энэхүү түр хориг нь виз мэдүүлэгчдийн цахим хаягт суурилсан нарийвчилсан хяналтын тогтолцоо нэвтрүүлэхтэй холбоотой гэж тайлбарласан.
Энэ арга хэмжээг АНУ-ын үндэсний аюулгүй байдал, “антисемитизмийн эсрэг үзэл”-тэй тэмцэх бодлогын хүрээнд авч хэрэгжүүлж байгаа ч олон улсын оюутнуудад боловсрол эзэмших эрх чөлөөнд ноцтой саад болж магадгүй нөхцөл үүсгээд байна.
Трампын засаг захиргаа өмнө нь Харвардын их сургуулийн санхүүжилтийг царцаах, гадаад оюутны элсэлтийг хязгаарлах зэрэг бодлогыг дэвшүүлж байсан нь боловсролын салбарын элит байгууллагуудын дургүйцлийг төрүүлж, Цагаан ордонтой шууд сөргөлдөөнд хүргэсэн.
Өдгөө АНУ-д дээд боловсрол эзэмшиж буй 19 сая хүний 5.9 хувийг олон улсын оюутнууд бүрдүүлдэг байна. 2023-2024 оны хичээлийн жилд 1.1 сая гаруй гадаад оюутан АНУ-д ирснээс дийлэнхийг нь энэтхэг, хятад оюутнууд бүрдүүлжээ.
Эх сурвалж: Боловсролын яам