
2025 оны 05-р сарын 29-ний 20 цагаас 2025 оны 05-р сарын 30-ны 20 цаг хүртэлх цаг агаарын урьдчилсан мэдээ:
Хур тунадас: Ихэнх нутгаар солигдмол үүлтэй. Шөнөдөө төвийн аймгуудын нутгийн хойд хэсгээр бороо, нойтон цас, говийн аймгуудын нутгийн зүүн өмнөд, зүүн аймгуудын нутгийн өмнөд хэсгээр, өдөртөө говийн аймгуудын нутгийн зүүн, зүүн аймгуудын нутгийн өмнөд хэсгээр бороо орно. Бусад нутгаар бороо орохгүй.
УЛААНБААТАР ХОТ ОРЧМООР: Багавтар үүлтэй. Бороо орохгүй. Салхи баруун өмнөөс баруун хойш эргэж секундэд 6-11 метр. Шөнөдөө +1…+3 градус, өдөртөө +12…+14 градус дулаан байна.
БАГАНУУР ОРЧМООР: Багавтар үүлтэй. Бороо орохгүй. Салхи баруун өмнөөс баруун хойш эргэж секундэд 7-12 метр. Шөнөдөө 0…+2 градус, өдөртөө +13…+15 градус дулаан байна.
ТЭРЭЛЖ ОРЧМООР: Багавтар үүлтэй. Бороо орохгүй. Салхи баруун өмнөөс баруун хойш эргэж секундэд 4-9 метр. Шөнөдөө 0…-2 градус хүйтэн, өдөртөө +10…+12 градус дулаан байна.