
Олон улсын судлаачдын баг Монголын говиос нууцлаг хана, хэрэм олжээ. Энэхүү судалгааг Иерусалимын Еврей их сургуулийн Ази судлалын тэнхимийн археологич, профессор Гидеон Шелах-Лави, Дан Голан нар удирдсан бол МУИС-ийн профессор Ч.Амартүвшин, Йелийн их сургуулийн профессор Уильям Хонейчёрч нар хамтран нарийвчлан судалгааг хийжээ.
Судалгааны талаар нэгэн сэтгүүлд нийтэлжээ.
Монголын өндөрлөг элсэн цөлөөр 321 км үргэлжилсэн уг хэрэм, ханын гарал үүсэл, үүрэг, түүхэн нөхцөл байдал тодорхойгүй хэвээр байв. Профессор Шелах-Лави болон түүний багийнхан алсын зайнаас тандан судлах болон зорилтот малтлагуудыг хослуулсан судалсны үр дүнд хана хэрмийг барьж байгуулах, зорилгын талаарх шинэ баримт, нотолгоо олж тогтоожээ.
Судалгаанаас үзэхэд хэрэм болон түүний харуулын цогцолборуудыг Тангууд овгийн үед /МЭ 1038-1227/ үед голчлон барьсан болохыг тогтоожээ. Энэ үе нь геополитикийн томоохон өөрчлөлтүүдийн дунд хилийн хамгаалалтын системийг өргөжүүлэх зорилгоор баригдсан байх магадлалтай байна.
Энэ төрлийн хэрэм нь зөвхөн хамгаалалтын байгууламж гэж үздэг уламжлалт ойлголтоос ялгаатай нь хилийн зааг тогтоох, эзэнт гүрний хяналтыг бэхжүүлэхэд зэрэг олон үүрэг гүйцэтгэдэг байсан болохыг судалгааны багийнхан онцолсон байна.