
Голомт банк эмэгтэй бизнес эрхлэгчдийг дэмжих чиглэлээр төрөл бүрийн төсөл хөтөлбөр, арга хэмжээнүүдийг тогтмол зохион байгуулж ирсэн. Энэ хүрээнд бизнесийн салбарт жендэрийн тэгш байдлыг хангах, эмэгтэйчүүдийн оролцоог нэмэгдүүлэх зорилготой “SheLeads” арга хэмжээг анх удаа зохион байгууллаа.
Арга хэмжээнд нийт 450 гаруй бизнес эрхлэгч эмэгтэйчүүд уригдан оролцов.
Уг арга хэмжээний үеэр улс орны болон эдийн засгийн хөгжилд үзүүлэх эмэгтэйчүүдийн нөлөөлөл, оролцоог нэмэгдүүлэх, бизнесийн таатай орчныг бүрдүүлэх, бизнесийн үйл ажиллагааг өргөжүүлэхэд чиглэсэн төрөл бүрийн сургалт, илтгэлүүд тавигдахаас гадна амжилттай яваа бизнес эрхлэгч эмэгтэйчүүд өөрийн сайн туршлага, түүхээсээ хуваалцаж, нээлттэй хэлэлцүүлгийг өрнүүллээ.
Илтгэлийг Голомт банкны мэргэжилтнүүд болон МҮХАҮТ-ын Гүйцэтгэх захирал Б.Саруул, Salesforce LLC-ийн Бүтээгдэхүүн хариуцсан захирал М.Сувдмаа тэргүүтэй зочин илтгэгчид хүргэсэн юм. Арга хэмжээний үеэр үндсэн илтгэлээс гадна салбар хуралдаануудыг зохион байгуулсан бөгөөд энэ хэсэгт хүний нөөц, удирдлагын сэтгэлзүй, хувь хүний хөгжлийн сэдвээр салбар бүрийн мэргэжилтнүүд сонирхолтой илтгэлүүдийг хүргэлээ.
Нийт 8 илтгэгчид 3 салбар хуралдаанд хуваагдан илтгэлээ толилууллаа.
“Her stories” хэлэлцүүлэгт “Юргана Индастри” ХХК-ийн Гүйцэтгэх захирал Б.Чанцалдулам, “Наран трейд” ХХК-ийн Гүйцэтгэх захирал Д.Удвал, Монгол Улсын Гавьяат Тамирчин О.Гүндэгмаа зэрэг салбар бүрийн манлайлагч эмэгтэйчүүд панелистаар оролцож, бизнесээ өргөжүүлэхээр ажиллаж яваа зочдод маань өөрсдийн сайн туршлага, өсөлтийн түүхээсээ харамгүй хуваалцаж, нээлттэй ярилцсан юм.