
Ерөнхий сайд Үндсэн хуулиар олгогдсон эрхийнхээ хүрээнд итгэл хүлээлгэх тогтоолын төслийг УИХ-д оруулжээ. Тодруулан хэлбэл, 14 мега төсөл, бүсчилсэн хөгжил, эрчим хүчний реформ зэрэг тодорхой бодлогын асуудлыг хэрэгжүүлэхэд “итгэл үзүүлээч” гэх бичиг УИХ-д очсон байх нь. Ирэх долоо хоног холбогдох байнгын хороод энэ тогтоолын төслийг хэлэлцэж, дараа нь УИХ-ын гишүүд итгэл үзүүлэх эсэх дээрээ кноп дарна. Энэ процесс тогтоолын төсөл УИХ-д орж ирснээс хойш 10 хоногт шийдвэрлэгдэнэ. Хууль нь ийм.
126 гишүүний олонх дэмжиж, тогтоолын төсөл батлагдвал Ерөнхий сайдад УИХ-аас итгэл үзүүлж байна гэсэн. Харин тогтоолыг батлаагүй бол Ерөнхий сайдыг огцорсонд тооцож, шинэ Ерөнхий сайдыг гуч хоногийн дотор томилох хуулийн зохицуулалтай. Гэхдээ Ерөнхий сайдад УИХ итгэл үзүүллээ ч АН-ын найман сайд Хамтарсан Засгийн газраас гарна гэдгийг намынх нь дарга Л.Гантөмөр мэдэгдээд буй. УИХ Ерөнхий сайдад итгэл үзүүлэх асуудлыг УИХ хэлэлцэхээс урьтаж, УИХ-д суудалтай намууд хуралдах товтой байна. АН-ын бүлгийн хурал дээр Ерөнхий сайд өөрөө орж, хамтралын гэрээний ямар зүйл заалтыг зөрчсөн гэдгийг нь танилцуулах бололтой. Харин ХҮН намын зөвлөлийн хурал дээр орж мэдээлэл өгөх эсэх нь тодорхойгүй байна.
Иймд бид УИХ-ын гишүүдээс Ерөнхий сайдад итгэл үзүүлэх үү эс үзүүлэх үү гэдгийг сонирхолтой байдлаар тодруулав. Бидэнд УИХ-ын гишүүдийн хууль батлахдаа дардаг кноп байхгүй учир хоолны газраас хоёр ширхэг хонх “зээлж”, кнопын оронд ашиглав. Тэдний хэн нь Ерөнхий сайдад итгэл үзүүлэхгүй, хэн нь үзүүлнэ гэснийг дараах бичлэгээс үзнэ үү.