
“Bloomberg”-ийн судалгаанд хамрагдсан 21 эдийн засагч БНСУ-ын Төв банк бодлогын хүүг 0.25 хувиар бууруулна гэж тооцоолжээ.
БНСУ-ын Төв банк зургаадугаар сарын гурваны өдөр болох Ерөнхийлөгчийн сонгуулиас өмнө бодлогын хүүг 0.25 хувиар бууруулж, 2.5 хувьд хүргэлээ. Энэ нь “Bloomberg”-ийн судалгаанд хамрагдсан 21 эдийн засагчдын тооцоололтой таарч байна.
БНСУ-ын Төв банк ийнхүү энэ он гарсаар бодлогын хүүгээ хоёр дахь удаагаа буурууллаа.
АНУ-ын Ерөнхийлөгч Дональд Трампын тарифын нөлөөгөөр БНСУ-ын экспорт саарч, зарцуулалт буурснаар эдийн засгийн өсөлт сулраад байгаа юм.
БНСУ-ын Төв банк дотоодын нийт бүтээгдэхүүний энэ оны өсөлтийн төсөөллөө 1.5 хувиас 0.9 хувь болгон бууруулаад байна. “Эдийн засгийн эрсдэлүүд хэвээр байх ч удахгүй болох Ерөнхийлөгчийн сонгууль улс төрийн тогтвортой байдал бий болгоно” гэж “Morgan Stanley”-ийн шинжээч онцоллоо.