Хандгайт, Баруун салаа зэрэг зуслангийн бүсээс 100 тарвага шилжүүлэн нутагшууллаа

Цэцэг бүхэн өөр өөрийн гэсэн бэлгэдэл утга санааг илэрхийлж байдаг. Тэгвэл хэн нэгэнд цэцэг бэлэглэх гэж байгаа бол бэлгэдэл, утга санааг харгалзан үзэж сонгоорой. Та бүхэнд цэцэгсийн бэлгэдэл, илэрхийлэл утга санааг цувралаар хүргэе.
Алтанзул цэцэг буюу Tulip-ээр Нидерланд улс нь дэлхийд алдартай бөгөөд тариалалт, экспортоороо тэргүүлдэг. Алтанзул цэцэг эрт дээр үеэс эд баялаг, элбэг дэлбэг байдлын бэлгэдэл байсаар ирсэн. Түүнээс гадна алтанзул цэцэг нь цөрхөшгүй үнэнч сэтгэлтнүүдийн бэлгэдэл гэж үздэг. Алтанзул нь гоо үзэсгэлэн, сэтгэл татам байдал, залуу насыг илтгэдэг. Гэвч өнгө бүр нь өөр өөр бэлгэдэлтэй.
- Цагаан алтанзул- би чамайг дахин хайрлаж чадахгүй
- Шар алтанзул-би чамд хайртай
- Ягаан алтанзул-зүүдэндээ чамайг хардаг
- Хар алтанзул -чамтай хамт үхэхийг хүсэж байна