
ТОМООС ТОМ НЭГ: “Монгол Улсын парламент засаглалын хямралд орсон. Тиймээс Ерөнхийлөгчийн засаглалд шилжих хэрэгтэй”
ТОМООС ТОМ ХОЁР: Нэг хүний, нэг намын дарангуйлалд орсноороо засаглалын хямралд орсон.
ТОМООС ТОМ ГУРАВ: Засгаа авч үлдэхийн тулд “Засаглалын хямралд орсон” гэх тархи угаалт явж байна.
Ерөнхийдөө засаглалын хямрал гэдэг үгийг ашиглаж буй байдлаар нь ингэж л гурав ангилна.
ТОМООС ТОМ НЭГ-т Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх өнөөдөр /2025.5.29/ хариулт өглөө “Миний бие Монгол Улсын Ерөнхийлөгчөөр ажиллаж байх хугацаандаа Монгол Улсын Үндсэн хуульд нэмэлт өөрчлөлт оруулах асуудлыг дэмжихгүй гэдгээ урд өмнө илэрхийлж байсан. Одоо ч энэ байр суурь огт өөрчлөгдөөгүй гэдгийг хариуцлагатайгаар мэдэгдье. Монгол Улс бол Үндсэн Хуульд заасны дагуу парламентын засаглалтай орон. Энэ бол монголын ард түмний сонгосон сонголт, үнэт зүйл юм” гэв. Дэлгэрэнгүйг: https://urug.mn/166962/
ТОМООС ТОМ ХОЁР–т ПАРЛАМЕНТИЙН ГИШҮҮД ЯМАР БАЙР СУУРЬТАЙ БАЙНА ВЭ?
Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнийг огцруулах албан бичиг боловсруулж байсан УИХ-ын гишүүн Ч.Лодойсамбуу: Ерөнхий сайдыг огцруулах үндэслэл “Засаглалын хямралд түлхэх, цаашилбал дарангуйлал тогтох бодит эрсдэлийг бий болгож байна“ Засгийн газар бүгдийг удирдаж байна. Энэ парламентаас томилогдоогүй өмнөх парламентаас томилогдсон ерөнхий сайд өөрийнхөө томилсон парламентаар хүссэн юмаа хийлгэж байна.
Энэ нь эргээд засаглалын хямрал руу аваачиж байна. Хуулийн хэрэгжилт Засаглалын хямралын талаар, Засгийн газар гэмт хэргээс урьдчилан сэргийлэх ажлыг зохион байгуулах, мөрдөн шалгах чиг үүргээ биелүүлэхийн оронд шүүхээр тодорхой шийдвэр гаргуулах зорилгоор шүүхийн бие даасан байдалд удаа дараалан халдаж олон нийтийн дунд шүүхийн нэр хүндийг гутаах, шүүхэд итгэх итгэлийг сулруулах ажиллагааг зохион байгуулж байгаа нь засаглалын хямралд түлхэх, цаашилбал дарангуйлал тогтох бодит эрсдэлийг бий болгож байна”
ЭНЭ ТУХАЙ ЯРЬСАН: “Яагаад Ерөнхий сайдыг огцруулах гээд байгаа юм бэ” нэвтрүүлгийг үзэхийг хүсвэл ЭНД дарна уу.
УИХ-ын гишүүн Ж.Баярмаа: “Ерөнхий сайд хувийнхаа асуудлыг засаглалын хямрал болгохын оронд ажлаа өгөх хэрэгтэй” /isee.mn/
УИХ-ын гишүүн Д.Энхтүвшин: Нам дараа нь Засгийн газар, адагт нь УИХ орж байна. Энэ бол засаглалын хямрал гэсэн агуулгыг хөндөж байв. Энэ тухай ярилцсан Зоригтой шүүмжилж байгаад яагаад таг болов? Дарамт ирсэн үү? ӨРӨГ ярилцлага: Д.Энхтүвшин нэвтрүүлгийг ЭНД дарж үзнэ үү
ТОМООС ТОМ ГУРАВ-т судлаачид хариулт өгөв.
СУДЛААЧ Г.МӨНХ-ЭРДЭНЭ: Монгол Улсад Л.Оюун-Эрдэнийг огцруулахтай холбоотой ямар ч засаглалын хямрал үүсээгүй
Тэрбээр, “Албан бусаар огцорчихоод байгаа Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнийг өмгөөлсөн аястай “Ерөнхий сайд огцорвол засаглалын хямрал нүүрлэнэ” гэх мэт яриа сүүлийн хэд хоног нэлээн явсан. Зарим сэтгүүлч ч ийм асуултыг УИХ-ын гишүүдээс асуугаад яваа харагдсан.
Юуг засаглалын хямрал гэдэг вэ гэхээр товчоор хэлбэл, Засгийн газар хэвийн ажиллах боломжгүй нөхцөл байдлыг хэлдэг. Энэ нэр томьёог ихэвчлэн ямар нэг замбараагүй бослого, төрийн эргэлтийн үеийн нөхцөл байдлыг тодорхойлоход ашигладаг.
Тэгэхээр өнөөдөр Монгол Улсад Л.Оюун-Эрдэнийг огцруулахтай холбоотой ямар ч засаглалын хямрал үүсээгүй, үүсэх шинж тэмдэг ч харагдахгүй байна. Чадваргүй Ерөнхий сайдыг огцруулах нь ардчилсан улсад байдаг хэвийн л үйл явдал. Харин албан ёсоор огцрохыг хүсэхгүй байгаа Ерөнхий сайдын талынхан энэ мэт сүржин нэршил ашиглаж, гаргаж ирж байгаа бол тэд нийгмийг хагалан бутаргах, тэндээс ашиг хонжоо олох зорилготой юм биш үү гэсэн хардлага төрүүлж байна.
Засаг тогтвортой байна гэдэг аль нэг даргыг тогтвортой албан тушаалд нь байлгах тухай бус тогтолцоогоо, бодлогоо тогтвортой барихыг хэлсэн ойлголт. Л.Оюун-Эрдэнэ гэсэн хувь хүн огцорлоо гээд Монгол Улсын амьдрал хэвийн үргэлжилнэ, ямар ч сөрөг нөлөө гарахгүй.
Ерөнхий сайд огцрох өргөдлөө өөрөө өгөх эсвэл түүнийг огцруулах аль нь ч байлаа, засгийн асуудлыг УИХ-аар хэлэлцэх хуультай. Төрийн эрх барих дээд байгууллага болох УИХ хэвийн ажиллаж байгаа энэ нөхцөлд засаглал хямрах ямар ч үндэслэл байхгүй.
УИХ дараагийн Засгийн газрын тэргүүнийг хуулийн хугацаандаа томилоод, шинээр бүрдсэн засаг ажлаа хийгээд явна. Бид өмнө нь ингэж л байсан, ингэсээр л байх болно.
Сүүлийн 30 гаруй жил бүтээсэн бидний ардчилсан дэглэмийн гол амин сүнс нь энэ мэтээр Засгийн газраа огцруулдаг байх юм. Тиймээс ард түмний үндсэн эрхийг засаглалын хямрал зэрэг сүржин үгээр хязгаарлах гэх хэрэггүй” гэв.
НИЙТЛЭЛЧ Б.БОЛОР-ЭРДЭНЭ: Парламент Засгийн газрын үзэл суртлын тасаг, хачиг шиг салж өгдөггүй Ерөнхий сайдтай болж улстөрд урьд хожид үүсээгүй түгжээ үүслээ
“Ерөнхийлөгч У.Хүрэлсүх өнөө өглөөг …намайг байхад Үндсэн хуулийг өөрчилж, Ерөнхийлөгчийн засаглалтай болохгүй гэсэн мэдэгдлээр эхлүүлжээ. Үндсэн хуулийн нэмэлт, өөрчлөлтийг зөвхөн засаглалын хэлбэрийг солихын тулд хийдэггүй. 2019 онд жишээ нь Шүүхийн хараат бус байдлыг сайжруулах нь нэмэлт, өөрчлөлтийн нэг зорилго байсан.
2022 онд бол улстөрийн намын дарга нар нийлж УИХ-д намын жагсаалтын 48 суудал нэмэхдээ УИХ-ын бие даасан байдлыг хамгаалж өгөөгүй. Энэ сүүлийн өөрчлөлтөөс болж өнөөдөр Үндсэн хуулийн байгууллагууд буюу УИХ, Засгийн газар хоорондын хяналт тэнцлийн баланс алдагдсан.
Парламент Засгийн газрын үзэл суртлын тасаг болж, хачиг шиг салж өгдөггүй Ерөнхий сайдтай болж улстөрд урьд хожид үүсээгүй түгжээ үүслээ. Өнөөдрийн Монголыг зөвхөн улстөрийн хямралтай гэхэд улстөр төдий биш. Эдийн засагт бүх үзүүлэлт унасаар байна.
Зөвхөн улстөр, эдийн засаг бас биш. Нийгэм, соёл ч нэрвэгдэж, намууд, Ерөнхий сайд, УИХ, Засгийн газар гээд бүх институцийн уялдаа, харилцааны зарчим алдагдсан. Нөхцөл байдлыг Үндсэн хуулийн хямрал гэж үзвэл үзэхээр болсон. Үүнийгээ хөндлөнгөөс оношилж дүгнэх чадвартай судлаач хуульчид бүгд дарга болсон. Үндсэн хуулиасаа урвацгаасан. Энэ бүхэн У.Хүрэлсүхийг л Ерөнхийлөгчөөр сууж байхад хийгдсэн, Ерөнхийлөгчөөр сууж байхдаа засаж сайжруулах, дагалдан хийх ёстой шинэчлэл өөрчлөлтүүдийг гүйцээх үүрэгтэй” гэв.
ХӨГЖИЛТЭЙ: CHAT GPT БАЙР СУУРИА ИНГЭЖ ИЛЭРХИЙЛЭВ
Засаглалын хямрал гэдэг нь төр, засгийн эрх мэдэл, үүрэг, институциудын үйл ажиллагаа доголдох, иргэдийн итгэл буурах, хууль дээдлэх зарчим алдагдах зэрэг байдлаар илэрдэг улс төр, эрх зүйн гүнзгий хямралын нэг хэлбэр юм.
Засаглалын хямралын гол шинжүүд:
- Эрх мэдлийн хуваарилалт алдагдах
– Гүйцэтгэх, хууль тогтоох, шүүх эрх мэдэл хоорондын тэнцвэр алдагдах, нэг тал давамгайлах. - Улс төрийн институциудын хоорондын зөрчил
– Ерөнхийлөгч, парламент, Засгийн газар зэрэг байгууллагууд хоорондоо үл ойлголцох, хамтарч ажиллаж чадахгүй байх. - Иргэдийн итгэл сулрах
– Иргэд төр, хуулийн байгууллагад итгэхээ болих, авлига, хариуцлагагүй байдал ихсэх. - Хууль тогтоомж мөрдөхгүй байх
– Хуулийг сонгомол хэрэглэх, хууль дээдлэх зарчим зөрчигдөх. - Тогтвортой бус байдал
– Засгийн газар тогтмол огцрох, шинэчлэгдэж чадахгүй байх, улс төрийн намуудын зөрчил даамжрах.
Засаглалын хямрал нь зөвхөн улс төрийн төдийгүй эдийн засаг, нийгмийн тогтвортой байдалд ноцтой аюул учруулдаг. Үүнийг засахын тулд эрх мэдлийн хуваарилалтыг тэнцвэржүүлэх, хуулийн засаглалыг сахих, иргэдийн оролцоог нэмэгдүүлэх зэрэг системийн өөрчлөлт хэрэгтэй.