
Цэцэг бүхэн өөр өөрийн гэсэн бэлгэдэл утга санааг илэрхийлж байдаг. Тэгвэл хэн нэгэнд цэцэг бэлэглэх гэж байгаа бол бэлгэдэл, утга санааг харгалзан үзэж сонгоорой. Та бүхэнд цэцэгсийн бэлгэдэл, илэрхийлэл утга санааг цувралаар хүргэе.
Лили буюу сараана цэцэг нь хүндэтгэлийн цэцэг бөгөөд ихэвчлэн шагнал авсан хүнд сарнайтай хольж баглаа болгон бэлгэлдэг. Бэлгэдлийн хувьд зөөлөн сэтгэл болон талархлыг илэрхийлдэг. Ихэвчлэн ээж аав, гэр бүлтэй холбогддогт энэ цэцгийн бэлэгдэл оршдог. Цагаан лили нь зөөлөн сэтгэлийг илэрхийлдэг. Харин ягаан ба шар лили нь хүндлэл, урам зоригийг бэлэгддэг.
- Цагаан лили: Ээждээ өгөхөд хамгийн тохиромжтой.
- Ягаан лили: Талархал, хүндлэл илэрхийлсэн учир найз болон дотно хүмүүстээ.
- Шар лили: Шинэ зүйл эхэлж хүмүүст.
Түүнчлэн сонирхуулахад лили буюц сараанатай холбоотой эртний грекийн домог их сонирхолтой.
Геркулесийг ээж Хера нь хөхүүлж байгаад санаандгүй сүү нь доошоо дусаж диваажингийн хашаанд унасан нь сүүн зам болж, дэлхий дээр унасан нь Сараана цэцэг болсон гэдэг. Хайрын бурхан Venus сараана цэцгийг хараад түүний гоо үзэсгэлэнд атаархан, төгс төгөлдөр байдлыг нь далдлахын тулд цэцэгний голд дохиуруудыг бий болгосон хэмээдэг байна.