Бизнес эрхлэгч эмэгтэйчүүдэд зориулсан “SheLeads” арга хэмжээг амжилттай зохион байгууллаа

Нийслэлийн төсвийн хөрөнгө оруулалтаар ХУД-ийн 24 дүгээр хороонд 240 хүүхдийн суудалтай бага сургууль, цэцэрлэгийн цогцолбор барьж буй. Өнөөдрийн байдлаар 88 хувийн гүйцэтгэлтэй үргэлжилж байна. Тус цогцолборын барилга нь 36м х 36м хэмжээтэй, хоёр давхар бөгөөд спорт заалтай байх юм. Барилгын дотор засал болон гадна тохижилтын ажлуудыг хийж байна. Тус цогцолборыг ирэх 9 дүгээр сард ашиглалтад оруулна. Гүйцэтгэгчээр “ТОТАЛ ИДЕАЛ” ХХК ажиллаж байна.
НЗДТГ-ЫН ХЭВЛЭЛ МЭДЭЭЛЭЛ, ОЛОН НИЙТТЭЙ ХАРИЛЦАХ ХЭЛТЭС