Бизнес эрхлэгч эмэгтэйчүүдэд зориулсан “SheLeads” арга хэмжээг амжилттай зохион байгууллаа

Хэвлэл мэдээллийн байгууллагуудаас Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ олон нийт, хэвлэлд нээлттэй ярилцлага өгдөг байхыг шаардсан байдаг. Тэрээр өнгөрсөн хугацаанд Ерөнхий сайдаар ажиллаж эхэлснээс хойш хэвлэл мэдээллийн хэрэгслүүдэд нээлттэй, шууд ярилцлага өгч байгаагүй бөгөөд энэ нь олон нийтээс шүүмжлэл ихээхэн хүлээгээд байгаа.
Тэгвэл ЗГХЭГ-аас тухайн шаардлагын хариуг ирүүлсэн байна. Тодруулбал УИХ-д хүргүүлэхээр болсон Ерөнхий сайд, хамтарсан Засгийн газарт итгэл үзүүлэх тогтоолын төслийг УИХ-аар хэлэлцэж шийдвэрлэсний дараа Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ хэвлэл мэдээллийн байгууллагуудад нээлттэй ярилцлага өгөхөөр болсон байна” хэмээжээ.