Засаглалын хямрал гэх “зовсон” үг

Засгийн газрын ээлжит хуралдаанаар хамтарсан Засгийн газарт итгэл үзүүлэх эсэх тогтоолын төслийг хэлэлцжээ. Ийнхүү Засгийн газрын гишүүдийн 100 хувийн саналаар УИХ-д тогтоолын төсөл хүргүүлэхийг дэмжсэн байна.
Хамтарсан Засгийн газар байгуулагдахдаа гурван намын хамтарсан гэрээ байгуулсан байдаг. МАН-ын Бага хурлын шийдвэр нь зөвхөн МАН-ын төлөөллийн төв байгууллагын шийдвэр. Тиймээс энэ асуудлыг УИХ-аар шийдвэрлүүлнэ гэсэн үг юм.