
Өрөг ярилцлагын энэ удаагийн дугаарт УИХ-ын гишүүн, АН-ын гишүүн Д.Ганбат оролцлоо.
Түүнтэй ойрын өдрүүдэд улс төрд өрнөж буй асуудлууд болон Хамтарсан Засгийн газар, Ардчилсан намын дарга хэн байх тухай гэх мэт сэдвийн хүрээнд ярилцлаа.
-Танай нам Хамтарсан Засгийн газраас “жийгдлээ”. Ер нь Хамтарсан Засгийн газар үр дүнтэй байсан уу?
– Яагаад вэ гэхээр УИХ-ын 2024 оны сонгуулиар МАН-д 68 суудал өгсөн. АН бол 42 суудалтай бусад намууд дөрөв, дөрөв гэх мэт ийм л сонголт хийсэн шүү дээ.
Үндсэн хуулиар олонх нь Засгийн газраа байгуулах ёстой. МАН засгийн газраа байгуулсан Ерөнхий сайд Засгийн газарт ямар ямар сайдуудыг авч ажиллуулахаа шийддэг.
Тэгээд л АН-аас найман сайд авч ажиллуулахаар шийдвэрлэсэн. Тэрнээс бусад орнуудад байдаг шиг аль нэг нь олонх бололгүйгээр Эвслийн засгийн газар юм уу, Хамтарсан засгийн газар гэж байгуулаагүй.
Хууль номоороо бол ийм. Зүгээр сурталчилгаа, PR нь л тэгж явсан.
-МАН-аас бол “Хамтарсан Засгийн газрынхаа гэрээг зөрчсөн учир АН-ыг хасая” гэж бага хурлаараа шийдвэрлэсэн шүү дээ. Хамтарсан Засгийн газрын мөрийн хөтөлбөр байдаг юм уу? Эсвэл нам хоорондын гэрээ байдаг юм уу? Та олж харсан уу?
– Би бол тийм гэрээ олж хараагүй. АН-ын бүлэг хуралдаад МАН-аас ийм санал тавилаа гэж хэлж байсан.
Манай бүлэг хуралдаад энэ асуудлыг ярьж байх үедээ “Ямар ч байсан МАН-аас албан бичиг ирэг. Ирснийх нь дараа ярилцъя” гэж тохирсон. Албан бичиг нь ирсэн.
Албан бичиг нь ирээд ярилцаад сууж байтал манай АН-ын дарга очоод гарын үсгээ зурчихсан. Ингээд л манай бүлгийн гаралгүй өнгөрсөн. Ийм л асуудал болсон. Энэ талаар манай намын зарим гишүүд бүлгийн дарга ч өнөөдрийг хүртэл ярьж байгаа.
-Одоогоор Засгийн газар тодорхойгүй нөхцөл байдалтай байна л даа. Танай нам хамтарсан Засгийн газраас гарахгүй гэж сунжраад байгаа юм уу?
– Гарах гарахгүйг тэр хүмүүсийг ажилд авсан хүн нь мэдэх байх. Ард түмэн МАН-д эрхийг нь өгчихсөн байна шүү дээ. “Та нар ачаагаа үүрээд Засгийн газраа байгуулаад ажилла аа” гээд.
Чадахгүй бол яадахгүй гэдгээ хэлээд дараагийн 42 суудалтай АН-д боломж олгож болох юм тийм ээ. Тэгвэл бид нар Засгийн газрыг байгуулаад явж болно шүү дээ.
– АН Хамтарсан Засгийн газраас гарчих юм бол Засгийн газраас дэвшүүлсэн томоохон төслүүдийг явуулахгүй ээ, гацаана аа гээд ийм мэдээллээр иргэдийг хангаад байна л даа. Та нар тэгж ажил хийлгэхгүй байх юм уу?
– Одоо тэгж л яриад байх юм. Бүгдээрээ л Монгол Улсын төлөө УИХ-ын гишүүн ард түмнийхээ эрх ашгийг нэгдүгээрт тавьж ажиллана аа, Монгол Улсаа хөгжүүлнэ ээ гээд тангараг өргөчихсөн ийм л хүмүүс байгаа шүү дээ.
Мөрийн хөтөлбөрүүд нь л барууны, зүүний гээд арай өөр үзэл баримтлалтай байдаг.Тэрнээс зорилго бол нэг шүү дээ. Монгол Улсын эрх ашигт нийцсэн Монгол Улсын хөгжилд нийцсэн Монголын ард түмэнд хэрэгтэй төсөл хөтөлдбөр бол явна шүү дээ.
Тийм, бид нар тэрийг дэмжих үүрэгтэй. Буруу зүйлийг нь бас залруулах үүрэгтэй. Ийм PR явуулаад ийм зүйл яриад байгаа нь бол харамсалтай л байхгүй юу. Нэг хэсэг нь дайснууд юм шиг нэг хэсэг нь баатрууд юм шиг утгагүй мэдээлэл өгч байна.
-Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ огцрох өргөдлөө өөрөө өгнө өө гэж хэлчхээд одоо хэр нь өгөөгүй байна. Тэгэхээр нөхцөл байдал яаж эргэх гээд байна вэ гэдэг эргэлзээтэй хүлээлт үүсчихлээ. Ерөнхий сайд эсвэл Засгийн газарт УИХ-аар итгэл хүлээлгэх талаар хэлэлцэхээр болж байх шиг байна. Та хувьдаа итгэл хүлээлгэх үү?
-Үгүй ээ. Итгэл хүлээлгэхгүй шүү дээ.
МАН-ын бага хурал буюу эрх бүхий байгууллага нь хуралдаад шийдвэрээ гаргачихсан. Бидд нар бол олонх юм аа. Үндсэн хуульд заасанчлан бид нар бол Засгийн газраа байгуулах ёстой юм байна гэдгээ одоо л ойлгож байх шиг байна.
АН-гүйгээр Засгийн газраа байгуулъя аа гээд шийдчих шиг боллоо гэж би ойлгосон шүү дээ. Одоо л нэг зөв замаараа явах гэж байгаа юм байна гэж ойлгож байна.
-Танай намын дарга Л.Гантөмөр ажлаа өгнө өө гэдгээ албан ёсоор мэдэгдчихсэн. Тэгэхээр дараагийн намын даргын өрсөлдөөн эхэлж байх шиг байна. Та намын дарга болж чадах уу?
– Өрсөлдөнө гэдгээ хүмүүс мэдэгдсэн шүү дээ. Би бол тэр хүмүүсийн нэг нь болчхоосой гэж бодож байна. Хэрэв шаардлагатай бол би яагаад болж болохгүй гэж улс орон, нам гишүүд, нөхцөл байдал шаардвал болохгүй юм ерөөсөө байхгүй шүү дээ.