“14 мега төслийг хамтын хариуцлагын зарчимд тулгуурлаж хэрэгжүүлэх нь зүйтэй”

Өрөг нэвтрүүлгийн ээлжит дугаарт Ардчилсан намын Ерөнхий нарийн бичгийн дарга Н.Ганибал оролцлоо.
- Ардчилсан намыг яагаад Хамтарсан Засгийн газраас гаргав?
- Ардчилсан намын дараагийн дарга хэн бэ?
- МАН АН-ын дотоод асуудалд яаж нөлөөлдөг вэ? зэрэг улс төрд өрнөж буй чухал асуултудад хариулт авлаа.
Энэ удаагийн Хамтарсан Засгийн газрын дүрмийг зөрчсөн тал нь МАН
Ардчилсан намыг яагаад Хамтарсан Засгийн газраас гаргав?
- МАН, АН хамтран олон ажлыг хийж гүйцэтгэсэн. Үүн дундаа АН илүү ажил хийж, МАН-ын дунд шатны засаг дарга нар зөрчил гарган, тендерийн хууль зөрчсөн зэрэг олон асуудлуудыг хяналт хэрэгжүүлэх хорооноос илрүүлсэн. Үүнтэй холбогдуулан цаг үеийн асуудлаар хариулт өгөлгүй АН-ыг засгаас гаргахаар шийдвэрлэлээ. Харин манай намын зүгээс хэн нэгэн түрүүлээд ямар ч шийдвэр гаргахгүй гэсэн Хамтарсан Засгийн газрын гэрээнд заасны дагуу МАН-д албан ёсны шаардлага хүргүүлсэн.
МАН-ын дунд шатны Засаг дарга нарын зөрчил гэж юу вэ?
- Аймаг сумдын Засаг дарга нар 8 жил дураараа дургисан. Жишээлбэл, Дарханы Засаг дарга Тендерийн хуулийг зөрчөөд 64 тэрбум төгрөгийн шууд гэрээг байгуулчихсан. Ингээд бодохоор энэ Засаг дарга нарт их асуудал байгаа. Үүнд хяналт хийж дүгнэлт гаргаад Улсын Их Хуралд танилцуулахаар гаргасан зөрчил дээр нь авлигатай тэмцэх газрынхан хэрэг үүсгэчихдэг юм байна лээ. Тийм учраас дунд шатны МАН-ын дарга нар нь бүгдээрээ шоронд орох гээд байна гэдэг шаардлагыг хүргэсэн.
Ер нь яг Хамтарсан Засгийн газар байсан уу? Хамтарсан Засгийн газрын мөрийн хөтөлбөр гэж байдаг уу?
- Хамтарсан Засгийн газрын мөрийн хөтөлбөр нь Засгийн газрын үйл ажиллагааны хөтөлбөр болон батлагдсан. Энэхүү хөтөлбөрийн хамгийн гол санаа нь 3 намын сонгуулийн мөрийн хөтөлбөрт орсон давхцалтай бүх заалтуудаа авч хамтран хэрэгжүүлэхээр болсон юм. Үүн дотор 14 мега төсөл бий.
Орлогоо нотол гэдэг чинь МАН-ын даргын асуудал болохоос АН-тай холбоогүй
ЕС-ыг огцруулах саналыг дэмжсэн Ж.Баярмаа Ч.Лодойсамбуу С.Цэнгүүн гурвыг намаасаа хөөх гэж байгаа юу? Хариуцлага тооцох уу?
- УИХ-ын гишүүнийг үндсэн хуулиар олгогдсон бүрэн эрхээ хэрэгжүүлснийх нь төлөө намаас хөөнө, хариуцлага тооцно гэдэг зүйл ардчилсан тогтолцоот намын тухайд байх боломжгүй.
Шинээр Ерөнхий сайдтай болбол тэр сайд нь намын даргын үүрэг гүйцэтгэгч хэмжээнд явна
Танай намын дараагийн дарга хэн бэ?
- Л.Гантөмөр даргын хувьд Ардчилсан намын түүхэн хүн болсон. Манай нам 2 хуваагдчихсан, 2 тамгатай учраа олохгүй байх үед энэ хүн Ардчилсан намыг нэг тамгатай нэг баг болгон өнгөрсөн сонгуулийг удирдан 11 суудалтай намыг 42 суудалтай болгож амжилтаа ахиулсан юм. Ер нь бол хийх ёстой зүйлээ хийчихээд шинэчлэлийн эхлэл болон огцорч байгаа юм. Бидний хувьд дараагийн намын даргаа сонгох дүрэм 2 хувилбартай яригдаж байна. Үүнд:
- Намын Их Хурлын төлөөлөгч нар шууд сонгох
- Үндэсний бодлогын хороогоороо сонгоод Их Хурлаараа батлуулах
Ингэснээр аймаг, сум, нийслэлийн төлөөллүүд болон Үндэсний бодлогын хорооны гишүүдээс бүрдсэн 1206 хүний бүрэлдэхүүнтэй Их хурлаараа шийднэ гэсэн үг юм.
Нэвтрүүлгийн бүтэн дугаарыг эндээс үзнэ үү