Танилц: Маргааш цахилгаан хязгаарлах байршлууд

Огцрох амархан жагсаал 12 дахь өдрөө Ялалтын талбайд үргэлжилж байна. Энэ сарын 14-нөөс залуус нэгдэн Сүхбаатарын талбайд тайван жагсаал хийхээр цуглаж эхэлсэн юм. Тэгвэл өнөөдөр Огцрох амархан жагсаалынхан байршлаа өөрчилж жагсаж эхлэв. Учир нь Монгол Улсад Австри ерөнхийлөгч айлчилж ирсэнтэй холбогдуулан Сүхбаатрын талбайд бэлтгэл ажил үргэлжлүүлж байгаа юм. Иймд жагсагчид талбайгаа өөрчлөн нүүж, 20:00 цаг хүртэл тайван жагсаалаа Ялалтын талбайд үргэлжлүүлэх гэнэ.