
“Огцрох амархан” жагсаалд оролцож байгаа Ц.Лут-Очирын биед нь үл таних гурван этгээд халдсан тухай мэдээллийг тэрээр өөрийн цахим орчинд нийтэлжээ.
Тэрбээр Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ болон түүний хүүг шалгуулахаар АТГ-д хандсан байдаг. Тэрээр мөн “АТГ-аас төрийн өндөр албан тушаалтан болон түүний хамаарал бүхий этгээдийн орлого, зарлагыг хянаж байх ёстой. Би тэр үүргийг нь сануулж, өргөдөл гаргасан юм. Миний өргөдлийн дагуу АТГ-аас хэрэг үүсгэж, Ерөнхий сайдын хүүхдээс тайлбар мэдээлэл авна гэдэг мэдээллийг сонссон. Юу болохыг харж л сууя. Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ зургаан жилийн өмнө М.Энхболдыг МАНАН мафийн толгойлогч, авлигатай тэмцэнэ гэж гарч ирсэн. Гэтэл өөрийнх нь хүүхэд маш их хөрөнгөөр тансаглаад явж байна. Үүнийгээ тайлбарлаж чадахгүй бол огцрох хэрэгтэй” хэмээж байсан юм.
Харин энэ Энэ талаар Цагдаагийн байгууллага “Энэ сарын 25-ны өдрийн 01:30 цагийн орчимд иргэн Л-ээс БГД-ийн 3 хороо 53 дугаар байрны урд зодууллаа гэх мэдээлэл бүртгэгдсэн байна. Мэдээллийн дагуу Баянгол дүүргийн цагдаагийн газрын нэгдүгээр хэлтсээс бүртгэлд авч биед учирсан хохирлыг тогтоохоор шинжээч томилж бусад нотлох ажиллагааг хуульд заасан үндэслэл журмын дагуу үргэлжлүүлэн явуулж байна” хэмээн мэдээллээ.