Чуулганы ирц: Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ нарын зургаан хүн чөлөөтэй байна

Спортын салбарт хөдөлмөрлөж зүтгэн, эх орныхоо төлөө тангараг өргөсөн хүмүүс бол тамирчид байдаг.
Анхлан чөлөөт бөхийн спортоор сууриа тавьж, хичээллэж эхэлсэн залуу өдгөө Үндэсний бөхийн Монгол Улсын Үнэн Зоригт Харцага цол хүртэж, энэ жил Улсынхаа баяр наадмаар цолоо ахиулахаар зорьж тэмүүлэн, бэлтгэл сургуулилтаа хийж байна.
“Оргилд хүрэх зам” нэвтрүүлгийнхээ энэ удаагийн хойморт Монгол Улсын Үнэн Зоригт Харцага Нацагсүрэнгийн Золбоог урилаа.
Ингээд түүний чөлөөт бөхийн спортод өнгөрүүлсэн он жилүүдийн амжилт, ялалт болон Үндэсний спортдоо ирээдүйд том зорилго тавин хөдөлмөрлөж, өөрийгөө чанд хатуу бэлтгэж яваа ертөнцөөр аялуулъя.

– Бөхчүүд чинь наадам гэж амарч явж байгаад 9 сараас ер нь бэлтгэл эхэлдэг.
Сая сар шинэ хүртэл бэлтгэл сургуулилтаа хийгээд сар шинээс хойш хэсэг амсхийж байгаад 3 сар гаргаад бэлтгэл сургуулилтаа чамбайруулаад одоо форумдаа орчихсон л явж байна.
Энэ 5 сар дуусгаад 6 сарын эхээр Баянхонгор аймгийн бөхийн дэвжээ маань 2 хуваагдсан байсан.
Нийлж зохион байгуулалтад ороод аймаг руугаа ямар ч байсан эхлээд 6 сарын эхээр бэлтгэлд гарч байж байгаад ирээд Найрамдал болон Сүүж уулын амралтад бэлтгэл сургуулилтаа хангахаар төлөвлөж байна.
Нэгдэл бөхийнхөө клубийн баг тамирчидтай хамт өнөөдөр сэргэлтийн бэлтгэлд гарчихсан байна. Тэргүүн Богд гээд Баянхонгорын 2 бөхийн дэвжээ байсан. Их Богд, Хонгор нутаг гэж 2 дэвжээ байсан.
Нэгдээд Тэргүүн Богд гээд удирдлагатай зохион байгуулалттай багш дасгалжуулагчтай болоод явж байна даа 4 жилийн өмнө ойгоо хийгээд 11 бөхтэй, дасгалжуулагчтай болсон.
Дасгалжуулагч нь Монгол Улсын Начин Жаргалсайханы Чулуунбат ах маань ажиллаж байна. 18 бөхчүүд болохоороо дан өөр өөр аймгийн бөхчүүд нэгдсэн байгаа. манай Нэгдэл клубийн захирлаар Завхан аймгийн Тосонцэнгэл, Идэр сум ирээд Батзориг ах маань ажилладаг.
Энэ сайхан залуучуудтайгаа бэлтгэл сургуулилт хийгээд цуг бэлтгэл хийж байгаадаа баяртай байдаг. Өшөө олон сайхан амжилтууд манай клубээс төрөх байх аа.
Өнгөрсөн жил манай найз Монгол Улсын Заан Доржхандын Хүдэрбулаг маань Монгол Улсын Аварга Хангайгаар 7давж Монгол Улсын Заан цолны болзол хангасан.
Мөн Ховд аймгийн Булган сумын харьяат Монгол Улсын Харцага Ганхуяг маань зургаа давж Үнэн зоригт Харцага чимэг хүртсэн байгаа.


– Тийм. Өмнөх жилүүдийн Улсын аварга 2020 оноос хойш Токиогийн олимпод том зорилго тавиад эрхээ авч хүний л хүсэл мөрөөдөл болсон хойно медаль авахыг их зорьж бэлтгэл хийж байсан.
Олимп маань ковид цар тахлаас болж хойшлоод, хамгийн сүүлд 2020 оны УАШТ–д орсон. Тэр цагаас хойш тэмцээн уралдаанд ерөөсөө ороогүй байж байгаад энэ жил орж үзье. Залуучууд, дүү нартайгаа сайхан барилдъя.
Өмнөх жилүүдийнхийг үзчихсэн болохоор яг барилдаж байгааг нь харахаар хорхой хүрээд байдаг юм. Энэ жил амжилт гаргах нь хамаагүй ямар ч байсан өөрийгөө сориод, хорхойгоо дараад ороод үзье гээд бэлтгэлээ хийж байгаад орсон доо.
Дажгүй сайхан амжилт гаргасан. Өөрийнхөө хувьд бол хэдий хүрэл медаль ч гэсэн сэтгэлийн цэнгэл эдэлсэн сайхан тэмцээн болсон. Үндэсний болон чөлөөт бөхийг хослуулж хийнэ гэхээр хэцүү байна л даа.
Үндэснийхээ бөхөөр амжилт гаргая гэвэлбулчин масс, бяр тэнхээ нэмэх ёстой. Чөлөөт бөхөөрөө амжилт гаргая гэхээр ажиллах чадвар, мотор сайжирч барилдах гээд. хооронд нь хослуулж хийх гэхээр нь алдагдаад байдаг. 30 нас хүртлээ 2020 он дуустал чөлөөт бөхийнхөө спортоор тодорхой хэмжээнд өөрийнхөө түвшинд сайхан барилдсан.
Миний барилдаад явж байгаа заал, танхимын барилдаан, улсын баяр наадамд гаргаж байгаа амжилтууд маань энэ чөлөөтөөс олж авсан тэсвэр хатуужил, техник арга барилаар л барилдаж байна гэж ойлгож байгаа.
Чөлөөт бөхөөр барилдахын хамгийн сайхан мэдрэмж юу байдаг вэ?
– Чөлөөт бөхийнхамгийн гоё мэдрэмж гэх юм бол ялалт, ялагдахад мэдээж дэвжээн дээр гараа өргүүлээд зогсож байгаа бол хамгийн том баяр. рнээсээ илүү хамгийн гоё мэдрэмж авдаг зүйл гэвэл хүн дуустлаа, өөрөө өөрөөсөө гарч чадахгүй хүч, бололцоог тухайн үед дэвжээн дээр л би тэгж гаргадаг байхгүй юу.
Тэр тэвчээрийг л хялайгаад л ялсан ч ялагдсан ч буугаад л ирэх аймаар гоё байдаг. Магадгүй тэр дэвжээн дээр гараагүйгээр ч юм уу, өөр нэгэн бэлтгэл сургуулилт дээр би тэгж тэмцээн дээр авч байгаа юм шиг тэр хялалтыг авч өөрийгөө дайчилж чадах байсан уу, үгүй байсан уу мэдэхгүй. Үндэсний бөхийн спортоор бол л гоё шүү дээ.
Хамгийн гоё юм бол тугаа тойроод явж байхад дэмжиж байгаа Монголын ард түмний бөх сонирхогчдын уухайн түрлэг аягүй гоё байдаг. Мөн дээрээс нь цол хүртээд цолныхоо үнэмлэх, энгэрийн тэмдгийг зүүгээд стадионоо тойрох бол хамгийн гоё мэдрэмж. Тэр мэдрэмжийг бол өөр юугаар ч сольж чадахгүй байх.
Өөрөөр хэлбэл хамрын самсаа шархирна гэдэг шиг дотроос огшоод л нулимс цийлэгнээд л явчихдаг шүү дээ.


– Үндэсний бөхийн секц дугуйлан гэж ер нь жоохон хүүхдүүд 12, 13-тай хүүхдүүд чинь секц дугуйлан байдаггүй байлаа. Анх ДАШТ-ээр манай Пүрэвбаатар багш медаль авч байгаад бичлэгт жоохон хэсэг Монголын үндэсний телевизийн оройны спортын мэдээгээр гарч байсан юм.
Тухайн үед аягүй гоё санагдаад Пүрэвбаатар багш чинь аягүй гоё бие хаатай, тэр хүн шиг болох юмсан гэж ерөнхийдөө мөрөөдөж чөлөөт бөхийн спортод сонирхож, 2004 онд Дандар багшийнхаа удирдлага доор 73 дугаар сургууль дээр бэлтгэл сургуулилт хийж эхэлсэн.
Үндэсний бөхийн барилдааныг болохоор 6 залуу зааны үеэс үзэж эхэлсэн. Тэр тусмаа Монгол Улсын Аварга Сумъяабазар аваргын барилдааныг үзэх дуртай, Пүрэвбаатар багшийн биед нь дурласан гэдэг шиг Сумьяа аварга шиг том цээжтэй болохыг мөрөөдөж анх үндэсний бөх рүү орж байлаа.
Үндэснийхээ бөхийн бэлтгэлийг 2007 оноос МУГТ Монгол Улсын заан Очирын Одгэрэл багшийнхаа удирдлага доор анх Сүүж уулын бэлтгэлд гарч байлаа.
Баянхонгорынхоо бөхийн дэвжээн дээр болохоор Монгол Улсын харцага Дашочирын Батболд багшийнхаа удирдлага доор 2010 онд очиж байсан. л тэр цагаас хойш ингэж бэлтгэл сургуулилт хийж явж байгаад 4 жилийн өмнө Бөхийн нэгдэл клуб гээд тал талын аймгаас цугларсан залуучуудыг нэгтгээд Чулуунбат багшийнхаа удирдлага дор бэлтгэл сургуулилт хийгээд л өдий болтол явж байна даа.


Золбоогийн хувьд яг үндэсний бөхөөр хичээллээд хамгийн анхны барилдаан, анхны даваа, анхны шагнал, сэтгэлд тод үлдсэн дурсамжаасаа хуваалцаач?
– Хамгийн анх чөлөөтөөр их тэмцээнд ордог байсан. Тэмцээнд орох гэхээр жин ихтэй байсан учраас үеийнхнээсээ дээшээ, 2-3 үе дээшээ ах нартайгаа ах нарынхаа жинд орох гээд байдаг.
Дандар багш намайг бүтэн жил тэмцээнд ерөөсөө оруулаагүй. би чинь тэмцээнд орох сонирхолтой цуг бэлтгэл хийдэг залуучууд найзууд маань тэмцээнд ороод амжилт үзүүлээд медаль аваад ийш тийшээ яваад байна.
Багшаа би тэмцээнд хэзээ орох юм бэ гээд чи болоогүй ээ гээд л бүтэн жил бэлтгэл хийсэн. Нөгөө жилийн хугацаа өнгөрөөд яг дараа жилээс нь тэмцээндээ орж эхэлсэн.
Тэмцээндээ ороод бүтэн жил эхний тойрогтоо ялагдсан. ч хүн хонож үзээгүй ч хүнээс оноо авч үзээгүй. Эхлээд ерөөсөө гараад л 10 нольдуулчихдаг эсвэл цэвэр даруулаад л цаг дуусахаас өмнө дуусчихдаг байсан.
Танай найз Япон улсад ажиллаж байгаа Баяраа гээд найз маань сүүлдээ намайг тоглоом шоглоомоор тэгж байсан байхгүй юу. Чи цагаа дуустал барилдчихаач гээд намайг дооглож байсан юм.
Тэр цагаас хойш 2 жил өнгөрлөө. Хамгийн анх 2005 онд СХД-ийн АШТ-д анх хүрэл медаль аваад бөөн баяр болоод өмнө чинь медаль авч байна гээд зүүдлээд өглөө сийрэхээр медаль байдаггүй байсан.
Тэр орой бурхан дээр медаль тавьчхаад л шөнө зүүдлээд сийрээдбурхан руугаа харсан чинь медаль маань байж байна. Тэрийг хараад л би жинхэнээсээ медаль авсан юм байна гэж хамгийн дурсамжтай ч хамгийн анхных гэдэг утгаараа юм уу тэр тэмцээнээс урам зориг авч өдий хүртэл бэлтгэл сургуулилтаа хийгээд хийгээд өшөө цаашаа сайхан сайхан амжилтуудыг гаргах байх гэж бодож байна.
Чөлөөтийг нэг өгүүлбэрээр илэрхийлбэл яг хэрхэн тодорхойлох юм? Үндэсний бөхөөр өгүүлбэрээр тэр гайхамшгийг нь илэрхийлбэл хэрхэн тодорхойлох юм бол?
– Чөлөөт бөхийн спортыг бол тэсвэр тэвчээр л гэж хэлнэ дээ. Үндэсний бөхийн спортыг бол хүч бяр дээрээс нь л ур ухаан.
Дээлийн өнгөндөө их ач холбогдол өгөөд байдаг юм. Н.Золбоогийн хувьд?
– Өө өгнө өгнө. Жил болгон сар шинийн дараа лам багш дээрээ очиж тэр жилийнхээ засал номыг хийлгээд энэ жилийн ээлтэй өнгө ч юм уу тийм өнгийн хувцас өмсөх таарамжгүй юм байна шүү гээд тэгдэг. Би нэг их улаан дээл өмсдөггүй.
Цол авахдаа бол 2018 онд л улаан дээл хийлгэсэн юм.
Тэр жил тэр дээлтэйгээ барилдаад цол авсан. Тэрнээс хойш 2018 оноос хойш 7 жил өнгөрсөн дахиж улаан дээл хийлгээгүй. Энэ жил өөртөө зорилго тавиад улаан дээл хийлгэсэн.
Зун улсынхаа баяр наадамд сайхан улаан дээлтэй л зодоглоно. Бэлгэдлээ бодоод өмнө нь улаан дээлтэй цол авсан болохоор цолоо ахиулж магадгүй гэж бодоод өөртөө зорилго тавьчихсан.
Энэ жилийнхээ бэлтгэл сургуулилтыг хийж байна даа, гоё шүү дээ. Ер нь л барилдаан наадам ч гэлтгүй л заал танхимын барилдаан ч гэсэн л чөлөөтийн тэмцээн уралдаан ч тэр өөртэйгөө дайтаж байгаа шүү дээ.
Нэг талын чөтгөр нь одоо чи хялайчихсан юм биш үү? Өнхрөөд уначихаач ээ биеийн амарыг бодчихооч ээ гээд энэ талаас нь бурхан за чи сайн барилдаж энийг хаяж байж цол хэргэмээ ахиулна болоогүй ээ тийм амжилтаа ахиулна гээд л тэр болгон олон цаг хэдэн минут барилдаад эхлэхээр чинь зөндөө л олон юмыг туулж давж байж ганцхан даваа ирдэг.
Тэр утгаараа бусад бөхчүүдийн бодол сэтгэл хөдлөл ихтэй юм болов уу гэж бодсон.
Монгол Улсын үнэн зоригт харцага, чөлөөт бөхийн ОУХМ Нацагсүрэнгийн Золбоо гэж яг хэн бэ? Хувь хүнийхээ хувьд, хэр сайн аав, хэр сайн хань хэр сайн тамирчин бэ?
– Бүхэвтэр л сайн байхыг хичээдэг. Гэр бүлийн хүн болон найз нөхдүүд гаднаас ажиглаж байгаа хүмүүс л дүгнэх байх. Хүмүүсийн нүдэн дээр бид бүгдийн хийж байгаа үйлдэл болгон ил байгаа болохоор өөрөөр хэлбэл хувь хувьдаа дүгнэлт хийх байх гэж бодож байна.
Анх барилдаж эхэлсэн цагаасаа зөндөө олон багш нар ах нарын хайр энэрэл заавар зөвлөгөөгөөр өдий зэрэгтэй хүрсэн байх гэж ойлгодог. Тэр ч утгаараа энэ сайхан бөхийн спортоор хичээллэж улсын цолонд хүрч өөрийнхөө хэмжээнд дажгүй чамлахааргүй амжилт гаргасан байна.
Энэ утгаараа залуучууд, найзууд, дүү нар, дэвжээнийхээ хамт олонд амжилтыг нь тодорхой хугацаагаар наашлуулчихад нь тус дэм болох үүднээс заавар зөвлөгөө өгч амьдрал дээр нь ч гэсэн мэддэг чаддаг юм байвал зааж зөвлөөд тус дэм болчих юмсан л гэж боддог.
Хамгийн гол нь бөх гэдэг энэ сайхан спортоор хичээллээд явдаг тухайн үед хоорондоо өрсөлдөгч болдог ч гэсэн амьдрал дээр бөхчүүд гээд тэгэхээрээ бид чинь амь нэгтэй байдаг шүү дээ.
Нэг тогооноос хоол идэж байна. Хэдий өрсөлдөөд явж байгаа ч гэсэн тодорхой цаг хугацааны дараа бүгд л өөр өөрсдийнхөө тус тусын ажлыг хийгээд явах байх. Аль болох л хүнд тус болчихъё дэм болчихъё л гэж бодож явдаг.
Тэрнээс биш өнөөдөр тусчихлаа, маргааш энэ надад туслах байх гэж тийм бодол бол тээдэггүй. Ямар ч байсан зүгээр сайхан тусалъя гэж бодоод л явдаг. Тэр тус дэм маань тусаж байгаа хүнд маань хүрч байвал л тэр л их жаргал байдаг.


– За баярлалаа. Манай хүнийг Мөнхжаргалын Уянга гэдэг.
Бид 2 нийслэлийн 73 дугаар сургуулийн нэг ангийн 2. Энэ жил он гараад шинэ хүүтэй болсон.
Манай 5 дахь хүү мэндлээд 2 том нь охин өнөр өтгөн сайхан амьдарч байна даа.
Бөхийн спортоор хичээллэж, бөхийн буянд л өдий зэрэгтэй, ард түмнийхээ хайр энэрлээр,хүндлэгдэж өдий зэрэгт л явж байгаа болов уу гэж боддог юм.