
Өнөөдөр “Авто машингүй өдөр” буюу “Улаанбаатар марафон 2025” олон улсын гүйлтийн тэмцээн болно. Үүнтэй холбогдуулан зам хаана. Түүнчлэн нийтийн тээвэрт мөн өөрчлөлт орох бөгөөд Автозамын хөдөлгөөн нээгдсэн цагаас хойш үндсэн замналаар үйлчилгээ үргэлжилнэ.
Авто замын хөдөлгөөнийг хэсэгчлэн хааж байгаатай холбогдуулан нийтийн тээврийн үйлчилгээний 53 чиглэлийн 483 тээврийн хэрэгслийн хөдөлгөөнд өөрчлөлт орж байна.

Үүнд:
– Энхтайваны өргөн чөлөөгөөр дайран өнгөрдөг чиглэлүүд Их тойруугаар Баянбүрд, Үндэсний шуудан, Сансарын ШТС зогсоолоор,
– Их тойруугаар урагш чиглэлтэй тээврийн хэрэгслүүд Сансарын тойрог хүртэл үйлчилж богино эргүүлэхээр,
– Нарны замаар үйлчилгээ үзүүлдэг чиглэлүүд Их тойруугаар,
– Босоо чиглэл буюу хойноос урагш явах чиглэлүүд: Ногоон нуур, Их тойруу, Цагдаагийн гудамжаар,
– Урд чиглэлээс хотын төв буюу Сүхбаатарын талбай ордог чиглэлүүд 120 мянгатаар богино эргүүлэхээр,
– Зүүн 4 замыг дайран өнгөрөх чиглэлүүд: Их тойруугаар тус тус үйлчлэхээр төлөвлөөд байна.
Мөн хаагдаж буй автозамуудтай давхцаж буй Ч:63 “Хан хиллс хотхон-Ривер гарден-МУБИС-Ард кино театр”, Ч:71 “120 мянгат-Хүннү 2222-Баянмонгол хороолол-МУБИС-Сүхбаатарын талбай”, Ч:78 “Халдвартын эмнэлэг-Сүхбаатарын талбай” чиглэлүүд автозам хаалттай үед түр зогсоно.