
Шинэ байранд орсон найзаасаа, ахаасаа, эгчээсээ, дүүгээсээ хамгийн түрүүнд юу авч тавьсан бэ гэхэд “Хөшиг” гэх хариулт л голчлон ирж байсан санагдана. Хөшгөө цэлийтэл нээчхээд гадаах орчноо ажиглан гартаа халуун кофе барьж зогсох, ажлаа тарж ирээд хөшгөө хааж, тусгаар амьдралынхаа сайхныг мэдрэх. Хааяа хөшгөө татчихаад харанхуйд гуниглах, орчин цагийн хэлээр “эморох” эрх чөлөө, зовлонгоо нуух нуувч гээд их л олон үүрэгтэй эд шүү, хөшиг гэдэг. Бид энэ удаа хөшигний дэлгүүр ажиллуулдаг Н.Баярмааг та бүхэнтэйгээ уулзуулж байна.
- Контентын нэр: Бизнес сурвалжилга
- Дэлгүүрийн нэр: Hermes Home Mongolia
- Дэлгүүрийн хаяг: БЗД, 13 дугаар хороолол, Түмэн молл дэлгүүрийн ард Ногоон төгөл хотхоны 77 дугаар байр
Би Подвалын дэлгүүрээсээ ичдэггүй. Сурталчилгаа ч ер нь хийдэггүй. Нэг удаа “Манай дэлгүүрийг сурталчлаад өгөөч” гэж нэгэн бүсгүйд санал тавьтал “Би подвалын дэлгүүр рекламдахгүй” гэдэг үгээр амаа таглуулж билээ. Миний хувьд өндөр түрээсийг үнэдээ шингээж, хэрэглэгчдэд дарамт болдоггүйдээ харин ч баяртай байдаг.
Би чинь долоо хоногийн долоон өдөр ажиллана аа. Бизнестээ хайртай учир уйдна гэж үгүй. Өөрөө энэ байрандаа амьдардгийг хэлэх үү, өглөө дэлгүүр нээхээс өмнө хүн хөшиг үзмээр байна гэвэл буугаад л үзүүлчихнэ. Зарим нь ажлаа тараад орой очиж үзэх гэсэн юм гэнэ. Бас л дэлгүүрээ нээгээд үзүүлчихнэ. Үйлчлүүлэгч нартаа өнгө сонголтод нь тусалдаг. Барьж авсан болгоныг нь гоё, гоё гэж хэлээд авхуулах гээд байхгүй. Эхлээд гэрийнх нь зургийг үзнэ. Хана, буйдангийн өнгө гээд юмсыг нь харж байгаад тохирох өнгөнүүдийг санал болгоно. Ер нь бол манайд орж ирсэн хүмүүсийн 90 хувь нь заавал хөшиг аваад гардаг. Маш яаралтай хөшгийг бол бид хамгийн хурдандаа нэг хоногийн дотор гаргачихна. Хөдөө орон нутгаас бас их захиалга ирнэ ээ. Бид хийгээд унаанд тавьж өгөөд л явуулчихна. Ажлын ачаалал, тухайн айл хэдэн хөшиг захиалсан зэргээс шалтгаалаад хамгийн дээд тал нь долоо хоногийн дараа захиалгыг гаргачихна. Тухайн захиалга өгсөн айл биднээр тогтоолгоно гэвэл мөн л очоод тогтоогоод өгчихнө дөө. Ээ дээ, хэмжээ нь сайхан таарч, өнгө нь зохирч байгааг хараад л аз жаргалаар дүүрнэ.
Ханийн минь ээж, аав 30 жил торго зарсан хүмүүс бий. Надад өвлүүлээд “Өв торго” гэх торгоны дэлгүүр нээж өгч байлаа. Торгоны дэлгүүртэй болсон хүн чинь торгондоо явна шүү дээ. Тэгж яваад хөшигний дэлгүүр рүү хөл халтираад орчихсон хэрэг. Өөрийнхөө сонирхлыг дагаж, ханьтайгаа, хадам ээжтэй ярилцсаны эцэст 2023 онд хөшигний дэлгүүрээ нээсэн маань энэ. Торгоны бизнестэй даавуу, торготой ажилладаг учир материалын шинж чанарыг сайн танина. Аль болох сайн материал сонгохыг хичээдэг.
Олуулаа байх даа?
Манай хоёр ажилтан хариуцсан ажлаа маш хариуцлагатайгаар хийдэг. Хариуцлагатай байхаар алдаа гарахгүй. Алдаа гарахгүй болохоор стресстэхгүй. Ажлаа үнэнхүү дурлаж хийцгээдэг. Манай оёдолчин жишээ нь өөрийнхөө боломжит цагаар ажилладаг. Заавал өглөө 09.00 цагаас ирээд орой 18.00 хүртэл суу гэж шаарддаггүй.
Тюль хөшгөөс гадна өөр юу байна, танай дэлгүүрт?
Ор, хөнжлийн даавуунууд байна. Мөн ардаа зуурагчтай буйдангийн бүтээлгийг захиалга аваад, оёж өгдөг. 13 төрлийн өнгөөр гарна.
Шинэ гэрт орсон айлуудад зөвлөхөд:
- Наран талдаа, нар их тусдаг айлын хивс, шал гандах гээд байдаг тул зузаавтар тюль сонгоорой.
- Гэрэл муу ордог, сүүдэр талдаа цонхтой бол гэрлийг бууруулдаггүй, нэвт харагддаг тюль сонгох хэрэгтэй.
Төгсгөлд нь,
Хүмүүс гэртээ бага зэрэг өөрчлөлт хиймээр санагддаг даа. Хавар болохоор ч юм уу, ямар нэг баяр ёслолоор ч юм уу ханын цаасаа хуулаад шууд өөрчилнө гэхээр хэцүү. Зүгээр л хөшигөө өөрчилчих. Гэрийн дотоод уур амьсгал өөр болоод л ирдэг шүү.
Ер нь манай дэлгүүрээс хөшиг авахаар ирэх хүмүүст зөвлөхөд та гэрийнхээ бүтэн зургийг тод аваад ирээрэй. Тэгэх юм бол өнгөө сонгоход илүү амар шүү.