
Энэ амралтын өдрүүдэд “Дэлхийн уран гулгалтын одод монголд” тоглолтод степп аренад болно. Тэгвэл өчигдөр тус тоглолтод оролцох уран гулгагчид Улаанбаатар хотод хүрэлцэн ирсэн юм. Тоглолтод тамирчид шилдгийн шилдэг үзүүлбэрээ толилуулах ба Монгол, ОХУ, Гүрж, Беларусийн залуу тамирчид оролцох юм. Түүнчлэн ОХУ-ын тамирчин, уран гулгалтын олимпын багийн төрлийн аварга, Европын аварга Камила Валиева хүндэтгэх шалтгааны улмаас хүрэлцэн ирэх боломжгүй болжээ.
Уг тоглолтод Олимпын хошой мөнгө, дэлхийн хошой аварга, Европын хошой аварга Евгения Медведева, Олимпын аварга, дэлхийн дөрвөн удаагийн аварга, Европын гурван удаагийн аварга Алексей Ягудин, дэлхийн аварга, Европын аварга, Бүх Оросын аварга Елизавета Туктамышева, Олимпын хүрэл медальт, дэлхийн аварга, европын аварга Виктория Синицина, Никита Кацалапов, Олимпын мөнгөн медальт, дэлхийн аваргын хүрэл медальт Александр Энберт нарын тив, дэлхийд алдартнууд оролцоно.