О.Тэмүүлэн өнөөдөр Авлигатай тэмцэх газарт очиж мэдүүлэг өгчээ

Хүний Эрхийн Үндэсний Комиссоос “Хүүхэд бүр ялагч-Хүүхэд бүр хамгаалагч” хүүхдийн марафоныг хоёр дахь удаагаа Үндэсний цэцэрлэгт хүрээлэнгийн “Цагдаа” талбайд 2025 оны тавдугаар сарын 31-ний өдөр зохион байгуулна. Гүйлтийн арга хэмжээ нь 6-17 насны ангиллаар зохион байгуулагдах тул оролцох боломжтой. Цахим бүртгэл 2025 оны 05 дугаар сарын 28-ны өдрийг хүртэл үргэлжилнэ.
Уг арга хэмжээ нь үе тэнгийн дээрэлхэлт, ялгаварлан гадуурхалтыг таслан зогсоох, түүний хор уршиг, сөрөг үр дагаврыг сурталчлан таниулах, хүүхдийн эрхийн зөрчлөөс урьдчилан сэргийлэх, зөв хандлага, соёлыг дэлгэрүүлэх зорилготой.
“Хүүхдийн марафон-2025” арга хэмжээний үеэр болох ОНЦЛОХ үйл ажиллагааг цувралаар хүргэж байна.
- 10.00-10.30 цаг: Нээлт
- 10.30-11.30 цаг: Гүйлт /6-7 нас/–500 метр
- 11.30-12.30 цаг: Гүйлт /8-9 нас/–500 метр
- 12.30-13.30 цаг: Гүйлт /10-11 нас/–1 км
- 13.30-14.30 цаг: Гүйлт /12-13 нас/–1 км
- 14.30-15.30 цаг: Гүйлт /14-15 нас/–1.5 км
- 15.30-16.30 цаг: Гүйлт /16-17 нас/–1.5 км зайд гүйх тул хүүхэд, багачууд Та бүхэн марафонд оролцохыг хүсвэл https://docs.google.com/…/1FAIpQLSeCaVOJmIC…/viewform… линкээр бүртгүүлээрэй.
ДЭЛГЭРЭНГҮЙ МЭДЭЭЛЛИЙГ https://nhrcm.gov.mn/#/page/42/post/view/4976 УНШААРАЙ