
Ардчилсан намын хувьд Хамтарсан Засгийн газрын гэрээн дээр өөрсдөө дуртайдаа нэгдээгүй. Бага хурлын шийдвэр цаасаар ирсэн урилгыг авч байгаад орсон учир бидэнд хүргүүлсэн шаардлагыг ч мөн албан ёсоор авах хүсэлтэй байна.
Засаг тогтворгүй байх 1,6 жилийн хугацаанд Засгийн газар ядуу ард түмнийг л үлдээсэн. Өөр үлдээсэн зүйл үгүй. Бидний хувьд ард түмнийхээ амьдрал улс орныхоо асуудлыг нэгт тавья гэдэг итгэл үнэмшлээр Хамтарсан засгийн газар, Үндсэн хуулийн өөрчлөлт гэх зүйлсэд оролцоод явсан.
Засгийн газрын үйл ажиллагааны үндсэн зорилт амин сүнс нь 14 мега төсөл. Үүний 7 нь манай салбарт оноогдож бид бүхэн сэтгэл зүрхээ зориулан ажиллаж ирсэн. Гэтэл урд хөл бүдрэхэд хойд гуяыг ташуурдана гэдэг шиг юм л бол ардчилсан нам руу буруугаа чихэх юм. Бид бол муу хэлүүлэн байж хийх ёстой зүйлээ хийсээр ирсэн хийсээр ч байх болно.
Манай намын хувьд дахин шинэ хамтралын санал ирвэл нэгдэхгүй. Тодорхой хэмжээний эрсдэл үүрээд баялгийн санг монгол хүн бүрийн амьдралыг өөрчлөх хэмжээний хөрөнгө оруулалт ороосой гэсэн итгэл үнэмшлээр ажлаа хийж байхад шалих шалихгүй зүйлээр оролдоод байвал итгэл хүртэл эцэст нь үхдэг шүү.
Энэ бүхний эцэст үнээгээ үхэхээр сүүтэйг нь мэднэ гэдэг шиг хамтарсан засгийн газрын зорилго хийж хэрэгжүүлж байсан зүйлсийг ард түмэн ухаж ойлгох биз ээ.