
Ерөнхий сайдын хүү, түүний найз бүсгүйн тансаглал олон нийтийн шүүмжлэлийг дагуулж, энэ үйлдэлд эгдүүцсэн залуус Төв талбайд “Огцрох амархан” хэмээх Ерөнхий сайд болон түүний хүү О.Тэмүүлэн нарыг орлогоо нотол, Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнийг огцор хэмээн жагсаал зохион байгуулсан. Залуус Ерөнхий сайдыг огцруулах бичигт иргэд, олон нитээс гарын үсэг цуглуулж эхэлсэн бөгөөд үүнд УИХ-ын гишүүн, АН-ын гишүүн Ч.Лодойсамбуу, Ж.Баярмаа, С.Цэнгүүн нар нэгдэж гарын үсгээ зурсан.
Харин лхагва гарагт болсон МАН-ын Бага хурал Хамтарсан Засгийн газарт байгаа буюу АН-ын гишүүд Засгийн газрын эсрэг үйлдэл гаргаж, Хамтарсан Засгийн газрын гэрээг зөрчсөн тул уг Засгийн газраас АН-ыг гаргах, цаашлаад Засгийн газрын бүтцийг эрх баригч нам дангаараа бүрүүлэх шийдвэр гаргасан.
Иймд АН-ын дээрх гишүүдэд хариуцлага тооцон намын гишүүнээс нь хассан тухай мэдээлэл цацагдсан ч АН-ын Ерөнхий нарийн бичгийн дарга Н.Ганибалаас тодруулахад 3 гишүүнийг намаас хассан тухай мэдээллийг няцаасан юм.
Энэ талаар Ардчилсан намын дарга Л.Гантөмөрөөс тодруулахад “Гурван гишүүнийг намын бүртгэлээс хасна гэж яриагүй. Жижиг сажиг асуудлаас болоод намын гишүүдээ хөөнө гэж байхгүй. Харин сонгуулийн үеэр МАН-ын талд үйлчилсэн хүмүүстэй хариуцлага ярина” гэсэн юм.