
Өнөөдөр МСБХ-ны Үндэсний Дээд Лигийн 2024-25 оны улирлын финалын цувралын зургаа дахь тоглолт 19:10 цагаас М банк Аренад болж өндөрлөв. Өнгөрсөн улирлын аваргууд болох Хасын Хүлэгүүд эхний хагаст долоон онооны зөрүүтэй тэргүүллийг авсан. Харин тоглолтын дөрөвдүгээр үе дуусахад онооны харьцаа тэнцэж, нэмэлт цаг сунгав. Ингэснээр нэмэлт цагт Хасын Хүлэгүүд Бишрэлт Металл багийг 81:78 -аар хожиж аваргаа хамгаалав.
Ийнхүү Хасын Хүлэгүүд баг ес дэх удаагаа аварга авав. Харин Бишрэлт Металл баг сүүлийн хоёр жил дараалан лигийн дэд аварга боллоо. Түүнчлэн Монголын Үндэсний дээд лигийн аварга баг Зүүн Азийн Супер лигт ирэх улиралд “B” хэсэгт Япон, Өмнөд Солонгос, Филиппиний лигийн аваргуудтай багтаж хэсгийн шатанд 6 тоглолтыг хийх юм. Үүнээс 3 зочлон тоглолт, 3 эзэн багийн хувиар тоглолтыг зохион явуулах юм.
