
“Огцрох амархан” жагсаалын найм дахь өдөр. Жагсаал бүр дуутай болоод амжив. “Огцрох амархан” жагсаалын дууг төв талбайд өдөр бүр ирж дуулж буй Ч.Есөнхандтай уулзуулж байна.
Тэрбээр “Намайг Чимэд-Очирын Есөнханд гэдэг. Төгөлдөр хуурч мэргэжилтэй. Хилийн цэрэгт хоёр жил, мөн хувийн сургуулиудад хөгжмийн багшаар ажиллаж байсан. Одоо ажлаасаа гарчихсан байгаа. Энэ хугацаанд залуусынхаа дуу хоолой болж тэмцье гэж бодсон. Дүү бид хоёр жагсаалд оролцож байх үеэрээ “дуу хийе” гэж ярилцаад ажил болгосон. Удахгүй цацагдана. Артист B Tamir хамтарна гэсэн. Бичлэг нь ирчихвэл өнөө, маргаашгүй л дуугаа цацна.
“Чи худал ярих бүртээ үнэнд өртэй болдог. Тийм болохоор битгий худлаа хэл. Битгий хулгай хий” гэж сайд, гишүүд, Ерөнхийлөгчид хэлмээр байна.
Одоогоор намайг нэг ч хүн улстөржлөө гэсэнгүй. Улстөржлөө гэж хэн нэгэн хүн хэлэх юм бол би угаас маш шударга, маш зөрүүд хүн. Хэнээр яаж амьдрахаа, яахаа заалгахгүй” хэмээн ярьсан юм.
“Огцрох амархан” дууны үг:
Огцрох амархан
Огцрох амархан
Огцрох амархан
Төрийн төлөө оготно бооно
Түмний хоолойг төр нь бооно
Татвар энэ тэрээ нэхэж авчаад
Tавиаснуудаа тэтгэж байна
Утаанд хордоод тархи мархи
Уушги муушиг өвдөж байна aа
Цохилж байгаа бяцхан зүрхнүүд
Ирээдүйгүй сөнөж байна
Нуугаад байсан булхайг чинь
Тэмүүлэн гаргаад ирсэн үү хөө
Нэмээд нэмээд өгдөг татвар
Нууц амрагт чинь очсон уу хө
Их наяд тэрбум сая мянгаар нь
Тендер залилж хармаална
Kaрма нь харин Инстаграмаар
Ард түмэнд минь илчилж байна
Улсын тугийг мандуулаад
Улсын сүрийг бадруулаад
Урвасан хулгай дайснуудыг
Уухай хийгээд дарцгаая аа
Улаанбаатар хотод болдог
Булхайг бүгдээрээ илчилье ээ
Угаасаа залуучууд жагсаад байвал
Монгол улс минь мандан бадарна