УИХ-ын гишүүн Д.Ганбат “Огцрох амархан” жагсаалд нэгдэв

Гэр бүл, хөдөлмөр, нийгмийн хамгааллын сайд Л.Энх-Амгалан өнөөдөр /2025.05.19/ Европын холбооны улсаас Монгол Улсад суугаа элчин сайд нартай уулзаж, Гэр бүл, хөдөлмөр, нийгмийн хамгааллын салбарт 2024-2028 онд хийх бодлогын шинэчлэлээ танилцууллаа.
Монгол Улсын Засгийн газрын үндсэн 4 зорилтын нэг нь Хүний хөгжлийн бодлого. Зорилтын хүрээнд ажилгүйдэл, ядуурлын түвшинг 50 хувиар буурууулж, нэг хүнд ногдох дотоодын нийт бүтээгдэхүүнийг 10 мянган долларт хүргэхээр зорьж байна.
Үүний тулд Тэтгэврийн реформ, Гэр бүлийн тухай хууль, Нийгмийн халамжийн тухай хууль, Хөдөлмөр эрхлэлтийг дэмжих тухай хууль, Хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн тухай хууль зэрэг салбарын тулгуур хуулиудаа шинэчилж, УИХ-ын чуулганд өргөн барихаар бэлтгэж байна.

Халамжийг зорилтот бүлэгтээ чиглүүлэх, хөдөлмөр эрхлэлтийг дэмжих, Их өгөгдөлд тулгуурласан мэдээллийн нэгдсэн сантай болж, нийгмийн хамгааллын үйлчилгээгээ оновчтой, үр дүнтэй хүргэнэ.
Элчин сайд нарын зүгээс орон нутагт 0-2 насны хүүхэд харах үйлчилгээг сайжруулж, эмэгтэйчүүдийн хөдөлмөр эрхлэлтийг дэмжих, ипотекийн зээлийн хүртээмжийг сайжруулах, гадаад улсад суралцаад Монгол Улсдаа ирэх иргэдээ дэмжихэд авч хэрэгжүүлж буй арга хэмжээний талаар тодрууллаа.
Монгол Улсад асрахуйн эдийн засгийг хөгжүүлэх замаар эмэгтэйчүүдийн хөдөлмөр эрхлэлтийг дэмжиж, Хуримтлалын сангийн мөнгөн хөрөнгийг ипотекийн зээлийн санхүүжилтэд хөрөнгө оруулж, зээлийн хүртээмжийг нэмэгдүүлж ажиллаж байна.