
Төв талбад “Огцрох амархан” жагсаал өчигдөр дөрөв дэх өдрөө болсон. Тус жагсаал үндэсний номын баяртай давхардаж буй. Харин жагсагчид аль болох тайван байдлыг эрхэмлэн олон үйл ажиллагаа явуулахын зэрэгцээ үзэл бодлоо илэрхийлэв. Мөн жагсаалд оролцогчдыг аль болох суухыг уриалж байв. Түүнчлэн жагсаалын хажуугаар сургалт болон “Open mic” явагдсан аж. Тэд мөн бид төлбөртэй биш ч хөлбөртэй жагсагчид шүү хэмээгээд орлогоо нотол хэмээсэн учраас энд авчирсан техник хэрэгсэл тайз гэх мэт зүйлсээ хаанаас хэрхэн авчирч буйгаа нэг бүрчлэн тайлбарлъя хэмээн ярьлаа.
Мөн өнөөдөр “Огцроход амархан” жагсаалын үеэр гэрэл зургийн үзэсгэлэн болно хэмээн жагсагчдын зохион байгуулагчдын зүгээс мэдэгдэв.
МАН, АН, ХҮН НАМУУД БҮГД НЭГ ДУУ ХООЛОЙТОЙ БОЛЖЭЭ. БИД НЭГ ДУУ ХООЛОЙГООР ЯРИУЛАХ ГЭЖ ГУРВАН ӨӨР НАМЫГ ГАРГААГҮЙ.
Түүнчлэн Ерөнхий сайд улсын их хурлын өмнө харицлага хүлээх ёстой. Өнөөдөр ерөнхий сайд, засгийн газар, УИХ, шүүх засаглал гээд бүх эрх мэдлийнхээ толгойд гараад суучихсан байна. АН-ын дарга Лу.Гантөмөр биднийг ямар нэгэн эзэгтэй жагсагчид гэсэн. Эзэнтэй жагсаал ийм байдаг юм уу бид өнөөдөр орлогоо нотоллоо. Гэтэл улс төрд гарсан МАН, АН, ХҮН намууд бүгд нэг дуу хоолойтой болжээ. Бид нэг дуу хоолойгоор яриулах гэж гурван өөр намыг гаргаагүй. Нэг дуу хоолойтой байх байсан бол бид нэг намын засаглалтай болж, нэг намын засаглалтай болох нь яасан юм бэ. Ерөнхий сайд өнөөдрийн яриагаараа манай гэр бүл цаашид илү болгоомжтой байя гэлээ. Цаашид илүү болгоомжтой идье гэж байгаа юм уу. Танай гэр бүл болгоомжтой байх биш гэр бүлийнхээ цуг, харицлага ёс зүйтэй байх ёстой. Хоёрдугаарт та иргэдийг ялаа гэж цоллов. Таван жилийн турш итгэл үзүүлж төр засаг бариулсан, өнгөрснөө нэг хараад өөртөө нэг дүн тавиарай гэж хэлмээр байна.
УИХ ГИШҮҮН ГЭСЭН ХАЛДАШГҮЙ БҮРЭН ЭРХЭЭСЭЭ ТАТГАЛЗААД ЗӨВХӨН ИРГЭН ХҮН ГЭСЭН БАЙР СУУРИН ДЭЭРЭЭС ОРЛОГОО НОТЛОЖ ШАЛГУУЛАХ ШААРДЛАГЫГ ТАВЬЖ БАЙНА
Л.Оюун-Эрдэнэ сайдыг огцрохыг шаардаж буй гол шаардлага бол орлогоо нотолж болно. Гэхдээ суудлаа өгөөд, засгийн газраа огцруулаад УИХ гишүүн гэсэн халдашгүй бүрэн эрхээсээ татгалзаад зөвхөн иргэн хүн гэсэн байр суурин дээрээс орлогоо нотлож шалгуулах шаардлагыг тавьж байна. Ийм учраас бид өөрсдөө эвсэн нэгдэж огцрох амархан гэх агуулгыг ярьж байна хэмээлээ.
Мөн Ерөнхий сайд биднийг ялаа хэмээсэн тиймээс бид микрофондоо ялааны алуур бэхэлсэн байгаа. Үүний учрыг тайлбарлавал: Бид ялаа бишээ та өөрөө ялаа. Улстарч, ялаа хоёрыг нэг зүйлээр алж болдог сонингоор буюу ялааны алуураар. Тийм учраас бид ялааны алуурыг микрофоныхоо нэг хэсэг болгож ашиглан, хөгжилд тушаа болж, ялаа болж боргож байгаа тэр хүний эсрэг жагсаж ялааны алуур ашиглахын зэрэгцээ цом гардуулж байгаа гэлээ.
“ЖАГСААЛ БОЛ БАЙХ Л ЁСТОЙ ЗҮЙЛ, ЭНЭ БОЛ ЭРҮҮЛ НИЙГМИЙН БАЙХ ЁСТОЙ ЗҮЙЛ. МӨН ҮР ДҮНГ НЬ ҮЗДЭГ БАЙХ ЁСТОЙ”
н.Балмаа: Жагсаалыг муухай харагдуулах гэж байгаа үйлдлүүд болон ялаа их харагдуулах гэж байгаа үйлдлүүд их хийгдэж байна. Бид улс төрчид биш, гэв улстөрд нөлөөлөх үйлдэл хийхгүй бол бид нар өөрсдөөсөө тэнэг хүмүүсээр удирдуулаад, дээрээсээ баалгаад ялаагаараа дуудуулсаар байх болно. Үйлдэл хийхээр жагсахаар ирсэн бүхэн талархлаа. Жагсаал бол байх л ёстой зүйл, бид жагсаалыг “Cool” зүйл гэдгийг харуулахаар хичээж байна. Энэ бол эрүүл нийгмийн байх ёстой зүйл. Мөн үр дүнг нь үздэг байх ёстой. Манай ерөнхий сайд биднээс айж байгаа юм байна, шударга бус хүмүүс шударга хүмүүсээс айдаг.
ЗАСАГЛАЛЫН ЭРҮҮЛ ТОГТОЛЦООГ НЭХЭХ, УЛС ТӨРИЙН ХАРИУЦЛАГА ТООЦОХ ЗАРЧМЫГ ЭРХЭМЛЭН ӨДИЙГ ХҮРТЭЛ ТОГТВОРТОЙ ЭВЛЭЛДЭН НЭГДЭЖ БАЙНА
н.Пүрэвнамжил: “Огцрох амархан” жагсаалын өргөтгөсөн шаардлагыг хүргэж байна.
“Улаанбаатар хот 2025 оны тавдугаар сарын 17, “Орцрох амархан” жагсаал нь тавдугаар сарын 14-ний өдрөөс эхлэн монгол улсын ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнийг улстөрийн хариуцлага хүлээлгэж огцрох анхны шаардлага дээр нэгдсэн аяндаа үүссэн жагсаал юм. Бид аливаа улстөрийн нам, хувийн хэвшлийн байгууллагаас ангид байдлаар зөвхөн засаглалын эрүүл тогтолцоог нэхэх, улс төрийн хариуцлага тооцох зарчмыг эрхэмлэн өдийг хүртэл тогтвортой эвлэлдэн нэгдэж байна.
Ийнхүү дөрвөн өдрийн турш жагсахдаа бид цаасан хэлбэрээр дөчин мянга гаруй, цахим өргөдлөөр 42 мянга гаруй иргэдийн гарын үсэг цуглууллаа… хэмээв. Жагсагчдын өргөтгөсөн шаардлагийг бүрэн эхээр нь доорх зурагт нийтлэв.