
“Өрөг” нэвтрүүлгийн шинэ дугаарт УИХ-ын гишүүн О.Номинчимэг оролцлоо.
Түүнтэй улс төрд орсон замнал болон Оюу толгойн Хуулийн хэлтсийн захирал нөхөр, Олон улсын арбитрт Хан ресурст ялагдсан Монголын Засгийн газрын талын хуульчийн багт ажилласан тухай гээд улс төр, нийгмийн сэдвийн хүрээнд ярилцлаа.
Таныг улс төрд хэн оруулж ирсэн бэ? Г.Занданшатар дарга уу, Х.Нямбаатар дарга уу? Рио Тинто юу?
- 2021 онд санаандгүй байдлаар улс төрд орж ирсэн. Үндсэн хуулийн нэмэлт, өөрчлөлт хийхэд Г.Занданшатар даргатай хамт ажиллаж байсан, миний хамтсурч байсан найз маань төрд ажиллах хүсэл бий юу? Г.Занданшатар даргатай уулз гээд, би очиж уулзахад надад УИХ-ын Тамгын газарт ажиллаж, хууль, эрх зүйн асуудлыг цэгцлэх, уялдаа холбоогхангах, Үндсэн хуулийг амилуулах асуудал дээр сайн хуульч нар хэрэгтэй байна гэсэн.
Би тухайн үед Олон улсын хуулийн фирмд ажиллаж, МУИС-ийн Санхүү, эдийн засагт багшилж байсан. Өөрийнхөө хэмжээнд бодлогын судалгаа, хууль, эрх зүйн судалгаа хийж байсан. Ингээд УИХ-ын Тамгын газарт Тэргүүн дэд даргаар ажиллаж эхэлсэн.
Та янжуур тамхийг л эсэргүүцээд байгаа. Цахилгаан тамхины лоббиг хийгээгүй биз дээ?
- Хийгээгүй. Тэрийгээ бол баттай хэлж байна. Янжуур тамхины татварын асуудал дээр яалт ч үгүй Евро Азийнхэлэлцээр дээр ороод ирсэн байгаа болохоор бид чинь дэлхийд байхгүй хямдхан тамхитай болчихсон. Энэ чигээрээ байх юм бол үнэхээр өвчлөлийн хэмжээ нэмэгдэж байгаа. УИХ дээр ажлын хэсгийн ахлагч байсан болохоор ерөнхийдөө би чинь хуульч хүн. Эрүүл мэндийн гэхээсээ илүү хууль, эрх зүйн орчныг сайжруулах тал дээр ажиллах юм.
Тэгээд УИХ дээр ажлын хэсэг гараад тэрний гол зохицуулах гээд байгаа юм маань энэ электрон тамхи юм. Уг хуулийн ажлын хэсэг эцсийн шатандаа ороод D парламент дээр хуулийн төслөө оруулахгэж байна. Гол асуудал нь одоохүртэл зохицуулалтгүй явж ирсэн. Ямар нэгэн тусгай зөвшөөрөлгүй, тэгсэн мөртлөө никотинтой, химийн бодистой энэ электрон тамхи гэдэг юмыг зохицуулъя аа.
Хүүхэд залуучуудад их тархаад байгаа тэр асуудал нь үнэр, амтанд нь байна. Энийг нь хорих, бусад төрлөөрөө янжууртамхитай адилхан болоод эрүүл мэндийн анхааруулгатай, тусгай зөвшөөрөлтэй, зар сурталчилгаа хийдэггүй байя гээд бүх юмаараа энэ зохицуулалтад орох ёстой гэдэг энэ хуулийн концепцыг гаргаад, дээр нь татвараа авъя.
Тамхины татварыг үе шаттайгаар нэмэгдүүлж, 2030 он гэхэд 75% болгоно
Янжуур тамхи олон жил хэт бага татвартай байгаад нэмж чадахгүй байгаа. Янжуур тамхи дээрээ ч гэсэн дотоодын үйлдвэрлэл хийдэг дүнсэн тамхи,түүхий эдээ оруулж ирдэг үйлдвэрлэгч байна. Тэд ч бас маш хямдхан тамхи үйлдвэрлэдэг. Үүн дээр ч татварын бодлогыг харвал цоорхой юм бий. Тэгэхээр Гаалийн болон Онцгой татварыг нь нэмээд энэ тамхидалтыг бууруулах чиглэлийн зохицуулалтыг хийх юм.
Одоогоор цахилгаан тамхин дээр онцгой албан татвар байхгүй. Гаалийн татвар бусад тамихин дээр 30% байдаг бол электрон тамхи 5%-ийн электрон бараа гэж орж ирдэг. Тэгэхээр никотины хэмжээнээс нь шалтгаалаад онцгой албан татварыг нь тавих ёстой.
ДЭМБ-аас тамхины жижиглэнгийн үнийнх нь 75%-аас доошгүй нь татвар байх ёстой шүү ихэнх юм чинь татвар байх ёстой шүү л гээд байгаа. Тэгээд манай дээр одоогоор 35%-иас 40%-тай л байгаа. Нөгөө талаараа 75%-аа бариад нэмсэн ч хөрш зэргэлдээ Хятад, Орос, Эрхүү, Солонгост зарж байгаа янжуур тамхитай ч гэсэн дүйцэхүйц байж чадахгүй юм билээ. Эхний ээлжид бид нар тамхины хэрэглээ байна, өрхийн эдийн засагт нөлөөлдөг бүтээгдэхүүн болчихсон.
Тиймээс үе шаттайгаар 2030 он гэхэд татварыг 75% болгоё, түүнээс хойш ямар үр дагавар гарч байна гэдгээс нь шалтгаалаад дахиад нэмэх асуудлаа тэр үед нь шийдье гэсэн концепцоор бүх тооцооллоо хийгээд гаргачихсан байгаа.
Татвар нэмлээ гээд үнийн бодлогоор хэрэглээг зохицуулах боломжтой юу? Архийг хорих тусам илүү архидалт нэмэгддэг гэсэн судалгаа байдаг шүү дээ?
- Хүүхэд, залуучууд, өсвөр үеийнхний хувьд тамхины үнэ буюу татвараас хамаараад үнэ нь ихсэх багасах хэрэглээнд маш хүчтэй нөлөөлдөг. Энгийн хэрэглэгчийнхээс 3 дахин мэдрэг нөлөөлдөггэсэн судалгааг гаргачихсан байгаа.
Тэгэхээр татвараа нэмж байж л хэрэглээн дээр бууралт гаргана. 2030 он хүртэл татвараа үе шаттайгаар нэмснээр тамхидалтын хэмжээ 15,3%-аар буурах боломжтой гэсэн судалгааны үр дүн гарсан. Тэгэхээр бүхий л улс орон тамхины хэрэглээн дээр татварын бодлого, худалдах үнээрээ бууруулж байдаг.
Тамхины бизнесийн зах зээл том учраас ард нь байдаг эзэд маш том лобби хийдэг. Үеийн үед УИХ дээр тамхины татвар яригддаг ч батлагдаж чадахгүй ирсэн. Та тэр лоббид автахгүй байж чадах уу?
- Мэдээж энэ асуудлыг яриад эхлэхээр над руу дайрах өнцөг янз бүрийн юм гарна аа гарна. Гэхдээ тэр бол сошиалын хэмжээнд. Тэрийг бол би ойлгож байгаа. Янз бүрийн хүмүүс нь ирж уулзах гэж, нөлөөлөх гэж утсаар ярьж байна.
Би эхнээс нь маш тодорхой хэлсэн. Тэр улс төрд нөлөө бүхий байдаг ч юм уу эсвэл гишүүддээ энэ асуудал, мөнгө гэдэг юмны доор төрийн бодлого сөхөрснөөс болоод бид нар хүүхэд залуучууддаа ямар нийгмийг бэлдэж өгч байгаа та хараарай.
Бид нар алийн болгон ийм арчаагүй, мөнгөнд дийлддэг төртэй байх юм бэ? Ядаж бид нар энэ тамхиныхаа асуудлаас эхлээд цэгцлэхгүй бол ирээдүйдээ бид нар юу бэлдэж өгч байгааг өмнө нь байсан хүмүүст ч гэсэн анхааруулж хэлдэг.
Тамхитай холбоотой лоббид автсан гишүүдийг та зарлаж болохгүй юу?
- Би хэн гэдгийг зарлахын тулд баталгаа, нотолгоотой байх ёстой. Энэ хуулийн хэлэлцүүлгийг эхлэхээр хэн, ямар санал гаргаж байсныг би хэлнэ. Жишээ нь надад ийм саналыг 3-4 удаа гишүүдээс тавьсан. Тэр нь юу вэ гэхээр тамхи, вэпийг автомат машинаар зарчихаач ээ, автомат машинаар зарчих юм бол AI мөнгөөр, картаар хүүхдүүд авах боломжгүй болно гээд.
Олон улсын судалгаа байдаг. Хүнээр дамжуулахгүй шууд авах боломжийг нь нээх юм бол тамхины хэрэглээ ихэснэ. Карт чинь нөлөөлдөггүй юм. Ахынхаа юм уу аавынхаа картыг аваад авчихдаг юм аа гээд хэлсэн. Энэ бол өөрөө ерөнхий утгаараа тамхины хэрэглээг ихэсгэх ийм бодлого байдаг.
Манай одоогийн хуульд тамхийг автомат машинаар зарж болохгүй гэсэн бүүр заалттай.
Манайд тамхины зах зээл дээр 3-4 том тоглогч байна
УИХ-д хэдэн хүн байна вэ?
- Гурван хүн байна энэ парламентад. 700 тэрбум төгрөгийн бизнес яригддаг. Гол нь татвар бага, хэрэглээ өндөр. Ямар ч зохицуулалт байхгүй болохоор татваргүй явж ирсэн бараа учраас ашиг өндөртэй болохоор ийшээгээ хошуураад орчихсон хүмүүс их байна.
Гэхдээ зах зээл дээр том 3-4 тоглогч байна, тэгээд ашиг нь их. Тийм болохоор л энэ мөнгийг төрийн бодлогоор зохицуулалт хийх гэхээр янжуур тамхин дээр импортын зах зээл дээр ноёлж байгаа 2 том компани, электрон тамхин дээр ноёлж байгаа нэг том компани байна.
Тэгээд эд нар янз бүрийн байдлаар сошиал медиад нөлөөлөх, худлаа, үнэн ТББ барьж байгаад тэднээрээ электрон тамхи хоргүй шүү гэж яриулах зэрэг үйл ажиллагаа хийдэг. Одоогоос хойш бол цөмөөрөө бодлоготой явна. Лоббитой биш тооцоо судалгаатай явна гэдгээ олон нийтдээ сайн ойлгуулах миний үүрэг.
Таны нөхөр Оюутолгой компанийн хуулийн хэлтсийн захирал. Рио Тинто, Оюу толгойн хуулийн асуудлыг цалин авч хамгаалж байгаа хүн таны, УИХ-ын гишүүний ажил үүрэгт нөлөөлөх үү?
- Нэгдүгээрт манай нөхөр Оюу толгойкомпанийн хуульч. Оюу толгойкомпаниМонголын Засгийн газрын 34%-ийг нь эзэмшдэг. Рио тинтогоос өөр гэсэн үг. Рио тинтогийн эрх ашиг Оюу толгойн эрх ашиг бол дандаа хамтдаа байхгүй.
Манай нөхөр бид 2 танилцахаас өмнө хууль зүйн сургууль төгссөн хуульч, яг энэ бизнесийн эрх зүйн салбараар ажиллаад, ур чадвар нь үнэлэгдээдшалгалтаа өгөөд л тэр компанид ажиллаж байсан, олон жил ажиллаж байгаа хүн. Бид сүүлд танилцаад гэр бүл болсон.
Гэхдээ миний улс төрийн ажил буюу миний хувьд иргэдийнхээ эрх ашгийг хамгаалах тангараг өргөсөн хүн. Манай нөхөр басМонгол хүн, монголчуудынхаа төлөө л гэсэн сэтгэлтэй, хууль эрх зүйн мэргэжлийн зөвлөгөөгөө өгдөг хүн.
Надад нөлөөлөөд янз бүрийн эрх ашиг яриад байдаг юм бол ерөөсөө байхгүй.
Ураны талаар манай улс нэлээн анхаардаг боллоо. Мардайн ураны ордын лиценз эзэмшиж байсан Хан ресорсын асуудал дээр та Засгийн газрын талын хуульчаар ажиллаж байсан. Манайх ялагдаад 70 сая ам.доллар төлсөн. Бидэнд ялах боломж байсан уу?
- Би энэ хэрэг эхэлснийх нь хойно буюу 2012-2017 онд дуусах хүртэл нь олон улсын хуулийн фирмд ажиллаж байсан. Манай фирмийн Парис, Лондон, Улаанбаатарын салбарын хуульчид Засгийн газрын өмгөөллийг хийсэн.
Тухайн үед яг энэ маргаан болж байх үед Н.Алтанхуягийн Засгийн газар, бид нар илүү Хууль зүйн яамтай ажилладаг байсан. Олон улсын түвшинд олон улсын гэрээний хөрөнгө оруулалтын арбитр гэдэг бол Монголын хууль тогтоомжоос гадна олон улсын гэрээ хэлэлцээрийн хүрээнд Монгол Улс ямар үүрэг хүлээсэн байна гэдгийг хардаг.
Тэрний стандарт нь манай стандартаас арай өөр өндөр. Энэ хүрээнд харахад та бүхэн анхаарч үзээд эртхэн тохиролцохгүй бол нэлээн ноцтой байхаар байна шүү гэдэг зөвлөмжийг өгч байсан. Тухайн үед засаг солигдоод 2012 онд сонгууль болоод яг энэ асуудлыг шийдэмгий шийдчихье гэхэд улс төрийн хувьд шийдвэр гарч чадахгүй даамжирч явсаар байгаад бид нар арбитр луу очсон.
Шууд ялаад, Монгол Улс буруугүй болох гэдэг асуудал бол хууль зүйн хувьд олон улсын эрх зүйн хувьд боломжгүй байсан. Гол нь бид нар хохирлын хэмжээг л багасгах ёстой, тэд нар бол хөрөнгө оруулалт сайн хийгээгүй хэрнээ Монгол Улсаас 345 тэрбум ам.долларын хохирол нэхэмжилсэн нь байж боломгүй, энийг багасгах тал дээр бид нар сайн ажиллах ёстой байсан,тэгээд л гарсан үр дүн маань тийм байна.
Төрийн байгууллагуудын уялдаа холбоогүй байдал Монгол Улсын Засгийн газар арбитрт ялагдахад гол нөлөө үзүүлсэн
Хан ресорсын лицензийг цуцалсан нь зөв үү?
- Цуцалсан нь зөв үү, үгүй юү гэдгийг хэлэхэд хэцүү. Төрийн байгууллагуудын байр суурь, шийдвэрүүд нь уялдаа холбоотой байх ёстой байсан.
Харамсалтай нь тэр 2009-2011 онд хийгдсэн хяналт шалгалт, лицензыгцуцлаад буцаад заримыг нь өгчихөөд зөвхөн Хан ресорсынхыг өгөөгүй гэдэг асуудал нь өөрөө Мон-Атом нэг байр суурь илэрхийлнэ. Цөмийн энергийн газар нь өөр байр суурь илэрхийлсэн зөрүүтэй.
Ингээд оросууд ирээд, Гленков ирээд, Путин ирээд ийм болчихлоо гэдэгасуудал руу явчихсан. Миний хувьд тухайн үед олон улсын хуулийн фирмд ажиллаж байсан хүн, төрийн байгууллагуудын уялдаа холбоогүй гарч дээ л гэж харж байсан.
Сүүлийн үед стратегийн орд гэх зэрэг уур уурхайг тойрсон олон асуудлууд хөндөгдөж байна. Та хуульч хүн учраас уул уурхайн лицензийн эзэмшил дээр Монголын төрийн хяналтыг тавих ёстой юм биш үү?
- Үндсэн хуульдаа газрын доорх баялаг бол ард түмний өмчгэдгээ тунхаглачихсан. Мэдээж газар доорх баялаг бол бидэнд байгаа хамгийн том баялаг. Үүнийгээ яаж бид нар зөв зохистой удирдаад,улс эх орноо хөгжүүлэх вэ гэдэг том бодлого.
Манайх зах зээлийн эдийн засаг, чөлөөт эдийн засаг руу ороод өмчийн харилцаанд яаж хандах вэ гэдэгдээрээ туршлагагүй байсан. Олон улсын баахан байгууллагуудын зөвлөмжүүдийг авдаг.
Тэгээд Дэлхийн банк нь байна уу Олон улсын санхүүгийн корпорац нь байна уу компаниа ийм болго, Ашигт малтмалын хуулиа ийм болго гээд зөвлөмж өгөөд 1996 онд батлагдаж байсан хууль 2006 онд батлагдаж байсан хуулиудыг ярихад дандаа л ийм олон улсын байгууллагуудын зөвлөмжийн дагуу хийсэн байдаг.
Тэгээд хэт либерал тал руугаа. Тэгэхээр анхнаасаа бид нар хууль эрх зүйн орчноохөрөнгө оруулалт татах гэж байна шүү, либерал байх нь ээ, улс их оролцохгүй ээ, та бүхэн хайгуулаа хийгээд тусгай зөвшөөрлийг бид нар баталгаажуулна аа гэсэн концепцтайгаар хуулиа баталчихсан. Одоо бид тэмтчээд л сураад л, засч залруулаад л явж байгаа.
Өмнө нь алдаа байсан уу, байсан. Тэрийгээ яаж зөв болгох вэ гэдэг дээр анхаарч Баялгийн сан гэдэг концепцыг гарган их зөв явж байна. Бидний эдийн засаг бүхэлдээ уул уурхайгаас хамааралтай, хамаг нөөц, ресорс нь тэндээ төвлөрчихсөн. Үүнийгээ яаж олон нийтдээ хүртээлтэй болгох вэ гэдгийг нь л чухал.
Энэ бол Баялгийн сандаа тусад нь аваад олон нийтдээ, иргэддээ хэрэгтэй орон сууцжуулалт, боловсрол, эрүүл мэндэд нь заръя аа гэдэг концепц бол их зөв гэж бодож байгаа.
Иргэдийн санхүүгийн боловсролыг дээшлүүлэх шаардлагатай байна
Та аппликэйшний зээл бол боловсон мөнгө хүүлэлт болчихлоо гээд шүүмжилж байсан. Гэхдээ та өөрөө лэндмн-ий хувьцаа эзэмшигч юм байна, тийм үү?
- Тийм байх, Би чинь IPOхийхэд нь авч байсан. Миний хувьцаа тухайн компанийн хэдэн хувь байдгийг мэдэхгүйл байна. Аппликэйшний зээлийн хувьд санхүүгийн хүртээмжийг сайжруулах тал дээр ахиц дэвшил гарч байгаа.
Сүүлийн үед харахад зарим аппликэйшний зээлийн хувьд эрсдэлийн үнэлгээ байхгүй, орлогын дахин төлөвлөлтгүйгээр зээлээ өгдөг. Хэрэглэгч нь санхүүгийн сахилга бат байхгүй бол хэрэглэгчийн санхүүгийн боловсролыг дээшлүүлэх шаардлагатай байна.
Саяхан нэг гишүүн Үндсэн хуульдаа нэмэлт, өөрчлөлт оруулж Ерөнхийлөгчийг 2 удаа сонгодог болох ёстой гэсэн байр суурийг илэрхийлсэн байсан. Та ямар байр суурьтай байна вэ?
- 2023 он гээд парламентын засаглалаа бэхжүүлье гэдэг концепцоор Үндсэн хуульдаа өргөн хүрээтэй зохицуулалтын ажлыг хийсэн. Үндсэн хуулийн тогтвортой байдал гэдэг нь юу болоод байна аа гэдэг асуудал бол яригдсан.
Би хуульч хүний нүдээр харах юм бол бид Үндсэн хууль ингээд 1, 2, 3 жилдээ өөрчлөгдөөд байх хэрэгцээ шаардлага байдаггүй. Үнэхээр Үндсэн хуулийг тэр чигээр нь өөрчилье ч гэдэг юм уу засаглалын өөр систем рүү оръё гэдэг бол энэ бол хувьсгал болох ёстой.
Нийгмийн тогтолцоо, нийгмийн гэрээ нь тэр чигтээ үндсэн суурь нь өөрчлөгдөнө гэсэн үг. Үндсэн хуулиараа бид 6 жилийн өмнө энэ асуудлыг шийдчихээд дахиад Үндсэн хуульдаа өөрчилнө гэдэг нь энэ нийгмийн тогтолцоо гэрээг тогтвортой байлгах үүднээс ч гэсэн буруу л гэж харж байгаа.
Таны хувьд нийслэлийн орлогч даргаар ажиллаж байхдаа Төв цэнгэлдэх хүрээлэнг нийслэлд буцааж авч чадсан. Гэхдээ менежментийг нь хувийн компанид өгчихсөн юм уу? Тэр хувийн компанийн оролцоо нь юу юм бэ?
- Хувийн компанид өгөөгүй. Энэ бол цэвэр 100% нийслэлийн өмчит, орон нутгийн өмчит компани байх ёстой. Төв цэнгэлдэх хүрээлэн энэ өмч нь бол энэ компанийнх.
Эргэн тойрны газрыг нь дахиад хэсэгчлээд хуваагаад хэн нэгэнтэй барилга бариулах гээдөгөхгүй байх үүднээс сэргийлээд Засгийн газрын тогтоолоор тусгай хэрэгцээнд авхуулчихсан юм.
Тэр байгууламжийг л хариуцаж байгаа гэсэн үг шүү дээ. Энэ нь захирал нь одоогийн НИТХ-ын төлөөлөгч Ж.Энхжаргаланг тухайн үед томилж байсан. Тэрнээс хувийн компани менежментээр өгсөн гэж би лав сонсоогүй, тийм шийдвэр гараагүй.
Тухайн үед Ж.Энхжаргалан бол Нийслэлийн Засаг даргын зөвлөх байсан. Төв цэнгэлдэх хүрээлэнг илүү залуучуудад ойрхон,шинэчилсэн байдлаар хийе, шинэ цэнгэлдэх хүрээлэн барья аа гэдэг энэ концепцыг судлаад, гаргаад энийг хэрэгжүүлэх хүн юм байна аа гээд л тухайн шийдвэр гарсан байх, үүнийгээ хэрэгжүүлэх гээд л явж байгаа байх гэж найдаж байна.