
Дунд ангийн сурагчдын сэтгэл зүйг ойлгох нь тухайн хүүхдийн ирээдүйн хэн болохыг төлөвшүүлэх чухал үе байдаг. 11-14 нас буву шилжилтийн насны эхлэл үе дээрээ яваа энэ насны хүүхэдтэй эцэг, эхчүүд хүүхэдтэйгээ хэрхэн харилцаж, зөв хүн болгон төлөвшүүлэх боломжийн талаар Клиник сэтгэл зүйч Т.Хонгорзулын зөвлөгөөнд анхаарлаа хандуулна уу.
Дунд анги болох 5-9 дүгээр ангийн сурагчид буюу 11-14 насыг хамааруулж байна.
Энэ үе шилжилтийн нас гэж хэлэгддэг. Мөн бэлгийн бойжилт явагддаг мөнтархины хөгжил маш их хурдацтай явагддаг.Хүүхэд үүрэг хариуцлагаа ухамсарлах үе
Дунд ангийн сурагчид илүү бие дааж аливаа зүйлийг суралцаж эхэлдэг бөгөөд хичээлээ хийх, давтах, даалгавраа хийх, шалгалтдаа бэлдэх зэрэг зүйлсээ хийхгүй бол үр дагаврыг нь хүлээдэг.
Зөвхөн хичээл номоо хийх тал дээр анхаараад зогсохгүй хүүхдүүд гэр орны ажилд туслах, дүүгээ харах, дэлгүүрээс юм худалдаж авах хоол хийж сурах, хоол хийхэд туслах, хувцсаа угаах, эрт унтах, босох, хичээлдээ бэлдэх гэх мэтчилэн маш олон үүрэг хариуцлагууд нэмэгддэг үе.
Эцэг эхийн зүгээс хүүхдэдээ бага багаар үүрэг хариуцлага ногдуулах нь маш чухал. Хүүхдүүдийнхээ өмнүүр нь орж аливаа зүйлийг хийхгүйгээр бага багаар үүрэг хариуцлагыг нь нэмээд, тухайн хүүхэд тэр үүрэг хариуцлагыг үүрэх тэр боломжийг олгох нь бие даахад маш их чухал байдаг.
Хүүхдийн нас хэдий чинээ бага байна төдий чинээ эцэг эхийн үүрэгоролцоо маш их байдаг. Хүүхдэдээ 0 наснаас 18 насанд эцэг эхийн хараа хяналт тавих нь их байдаг.
Хүүхдээ удирдан чиглүүлэх, хамгаалах, хэрэгцээтэй зүйлүүдийг нь хангах тал дээр эцэг эхийн үүрэг хариуцлага их байдаг. Харин хүүхэд тань өсөж том болохын хэрээр хүүхдийн үүрэг оролцоо илүү их нэмэгддэг гэсэн үг.
Тэгэхээр энэ шилжилтийн насан дээр хүүхдийн үүрэг оролцоо илүү их нэмэгдэж ирснээрээ өөрөө бие дааж шийдвэр гаргах сонголт хийх, хараат бус байх буюу илүү их бие даасан байдал, үүрэг хариуцлагууд нэмэгддэг ийм үе гэж та ойлгох хэрэгтэй.
Энэ үед би–ээс бид рүү төвлөрөх үе
Сэтгэл судлаач Лоренс Корл Берг хэлэхдээ “энэ үе хүүхдийн хувьд бусдад хүлээн зөвшөөрөгдөх чухал үе” гэж хэлсэн байдаг.
Тэгэхээр хүүхдүүдийн хувьд бусад хүмүүс намайг юу гэж бодож байгаа бол намайг юу гэж харж байгаа бол гэдэг дээр маш их санаа зовдог амархан бас эмзэглэдэгүе байдаг. Бусдад хүлээн зөвшөөрөгдөхийн тулд сайн хөвгүүн байх юм уу, сайн охин байх гэж маш их хичээдэг нас.
Хамт олны дүрэм журмыг хэрвээ сахих юм бол бусдад хүлээн зөвшөөрөгдөнө. Хэрвээ тэр дүрэм журмыг баримтлахгүй бол хүлээн зөвшөөрөгдөхгүй байдаг. Тэгэхээр энэ үе ангийнхаа ч юм уу, ямар нэгэн бүлэгт харьяалагдаж байгаа тэрнийхээ дүрэм журмыг дагах тал дээр маш их анхаардаг.
Түүнчлэн энэ насан дээрээ таны хүүхэд гадаад үзэмждээ маш их анхаардаг. Стиль, имиж бүрдүүлэлт маш их чухал байдаг. Тийм учраас өөрийнхөө дуртай од хүмүүсийг даган дуурайх, тэдний гадаад хувцаслалт, имиж, эсвэл дууг нь сонсох мэтчилэн өөрийнхөө гадаад үзэмж байдал дээр маш их анхаарал хандуулдаг.
Тэгэхээр энэ үед эцэг эхчүүд чи иймхувцас өмслөө, тийм дуу хөгжим сонслоо гэх байдлаар аль болохоор хандахгүй байх хэрэгтэй. Энэ нь тухайн хүүхэд бусдыг даган дуурайснаараа өөрийн гэсэн стиль имиж, дүр төрхийг бий болгож байгаа гэдэг өнцгөөс хүлээж аваарай.
Хүүхэд тань өөрийгөө хэн бэ, би ямар стильтэй, ямар үзэл бодолтой байх вэ гэдгийг гол бүрдүүлдэг учраас үүнийг хийхдээ даган дуурайх байдлаар хийдэг гэдгийг та бүхэн санаарай.
Түүнчлэн олон хүмүүсийн өмнө хүүхдээ эвгүйичгэвтэр байдалд оруулж өндөр чанга дуугаар загнах, нэр хоч өгөх байдлаар хандах нь хүүхдэд маш хүнд тусдаг. Бусад хүн яг өөр лүү нь анзаарч хараагүй байхад ч энэ үед хүүхдүүд яг өөр лүү нь л бусад хүмүүс маш их анхаарлаа хандуулаад байгаа юм шиг байдлаар хүлээж авдаг.
Энийг бид нар хэрвээ зүйрлэх юм бол яг стадионы голд ганцаараа зогсчихсон бусад бүх хүмүүс өөрийг нь үзэгч мэт маш их ажиглаж байгаа мэтээр хүлээж авдаг. Энэ сэтгэл зүйн онцлог үе байдаг. Мөн багш нар ялангуяа сурагчдадаа олон сурагчдын өмнө ямар нэгэн нэр хоч өгөх ямар нэгэн байдлаар доромжлох байдлаар хандах юм бол энэ нь хүүхдэд маш их эмзэг тусдаг.
Хэрвээ багш нар хүүхдүүдэд ямар нэгэн зүйлийн талаар ярилцах гэж байгаа бол аль болох хувьчилж уулзаад тухайн хүүхэдтэй ярилцаарай гэж зөвлөе.
Хүүхэд өөрийгөө олох үе
Энэ үед хүүхдүүд юу гэж асуудаг вэ гэхээр би хэн бэ? би юунд дуртай вэ? би ямар үзэл бодолтой вэ? би ирээдүйд хэн болох вэ? цаашлаад юу хийх вэ? гэх мэтчилэн маш олон асуултуудыг асууж байдаг.
Энэ нь тухайн хүүхэд илүү их бие даах буюу өөрийн гэсэн үзэл бодол төлөвшиж эхэлж байгаагийн шинж тэмдэг байдаг. Тийм учраас ээж, аавынхаа өмнөөс сөрөх, ээж, аавыгаа сонсохгүй би ингэж бодож байна, би тэгж бодож байна, энэ бол таны л бодол гэх байдлаар хандах үед ээж аавууд энийг миний өөдөөс сөрөөд байна гэдэг байдлаар хандах гээд байдаг. Энэ үе дээр хүүхдийн маань үзэл бодол илүү их төлөвшиж байгаа юм байна.
Илүү бие дааж сурч байгаа юм байна гэдэг байдлаар нь та аль болохоор харж, хандахыг хичээгээрэй.
Энэ үед та аль болох бага ярьж, хүүхдээ аль болох их сонсоорой. Хүүхдийнхээ зөвхөн үзэл бодлыг сонсох биш сэтгэл хөдлөлийг нь сонсоход цагийг гаргаарай.
Сэтгэл хөдлөлийг сонсоно гэхээр, ярьж байгаа зүйлийнх нь цаана манай хүүхэд ер нь сэтгэл санааны хувьд ямархуу байна аа гэдгийг та анхааран чагнан сонсохыг хэлж байгаа.
Магадгүй сэтгэл хөдлөл эмоцио гаргах үед нь ч гэсэн та тэвчээртэй байж сонсохыг хэлж байгаа юм. Эцэг, эхчүүд өөрсдийнхөө үзэл бодлыг тулган шахах, яг бага насанд нь чи энэ энийг хий гээд л хэлэхээр хүүхэд шууд хийчихнэ гэсэн үг биш.
Энэ үед яг өөрийн гэсэн үзэл бодлоор, өөрийн сонголтоор аливаа зүйлийг хийх үед намайг хүндэтгэхгүй байна, миний өөдөөс сөрлөө гэдэг байдлаар та аль болохоор хандахгүй байх хэрэгтэй.
Чи яг юу гэж бодож байна? чамд юу гэж санагдаж байна? аав, ээж нь ингэж бодож байна? чи юу гэж бодож байна? гэдэг байдлаар илүү хүүхэдтэйгээ хандахыг хичээгээрэй.
Хувийн орон зайг олгох нь маш их зүйтэй байдаг. Хэрвээ боломжтой бол та аль болох хүүхдэдээ өөрийн гэсэн хувийн орон зайг олгох үүднээс тусдаа өрөөнд хүүхдээ байлгах нь бас их тусалдаг.
Хүүхдээ бид нар аль болох өсөж том болох тусам эцэг, эхийн хараа хяналт багасаж, аль болохоор тулган шаардах байдлаар хандахгүй, хүүхдэд илүү их хувийн орон зайг олгож, өөрөө сонголт хийх, шийдвэр гаргах энэ процесс нь илүү их нэмэгддэг гэдгийг санах хэрэгтэй.
Та хүүхдийнхээ сэтгэл хөдлөлийг тогтоон баригч
Энэ үед хүүхэд тань илүү их сэтгэл хөдлөлд автаж,амархан уурлаж гомдох, уцаарлах, амархан баярлах зэрэгсэтгэл хөдлөлүүдийг гаргана.
Тэр болгон дээр нь та өөрөө тайван байж, уужуу сэтгэлээр хандахгүй уурлаж уцаарлах болгонд ньөөдөөс нь уурлаад л загнах зандчих юм бол та хоёрын харилцаанд илүү их хол хөндий байдал, ан цав үүснэ.
Хүүхэд илүү их дотогшоогоо болно, өөрөө нээлттэй байхгүй, өөрийгөө илэрхийлэхгүй байдал үүсэх учраас та ямар ч сэтгэл хөдлөл эмоци илэрхийлж байсан өөрөө эхлээд тайвшрах хэрэгтэй.
Мөн хүүхдэдээ эхлээд тайвшрах орон зай боломжийг олгоорой. Яг л тэр ууртай уцаартай байх үед нь асуудлыг шийдэх гэж оролдох юм бол бүтэхгүй байх болно. Тийм учраас хүүхдээ хэсэг хугацаанд тайвшрах тэр орон зай боломжийг олгох хэрэгтэй. Хүүхэд тань ямар үед юу хийвэл тайвширдаг вэ тэрийг нь хийлгэ.
Магадгүй тухайн хүүхэд хөгжим сонсоод тайвширч болно, өрөөндөө хэсэг хугацаанд ганцаараабайсныхаа дараа тайвширч болно. Хоёулаа тайвширсныхаа дараа илүү бүх ярилцах цагийг гаргаарай.
Түүнчлэн албан байдлаар хүүхэдтэйгээ ярилцах гээд л, цаг товлоод л хоёулаа ярья гээд нухацтай байдлаар хандахаас илүүтэй хүүхэдтэйгээ та цаг гаргаж, хүүхдийнхээ дуртай хийх зүйлийг нь хамтдаа хийж, илүү их найз нөхөрлөлийн харилцаанд байж байхдаа ярилцах ойр дотно дурсамжтай цагийг хамт өнгөрүүлэх юм бол илүү их үр бүтээлтэй байдаг.
Хүүхдийнхээ энэ үеийг та маш хэцүү үе юм аа гэж харах уу эсвэл боломж гэж харах уу гэдэг сонголт нь танд байгаа. Энэ үе хүүхдийг тань бүрэн хэн бэ гэдгийг тодорхойлох үе биш.
Хүүхэд тань хэн болж болох вэ? Ирээдүйд яг ямар нөөц боломж потенциал байгаа вэ гэдгээр нь хүүхдээ харж, харилцаж хандаарай.