Шон “Дидди” Комбсын секс үдэшлэгүүд хэдэн өдрөөр үргэлжилдэг байжээ

Чингэлтэй дүүргийн иргэдийн баяр өнөөдөр Тусгаар тогтнолын талбайд эхлэх юм байна. 10:00- 23:00 цаг хүртэл үргэлжлэх уг арга хэмжээний үеэр зарим замын хөдөлгөөнийг хаана гэж тус дүүргийн ЗДТГ-аас мэдээллээ. Чингэлтэйн Фестиваль арга хэмжээний хүрээнд “Метро малл” худалдааны төвөөс Анкарагийн гудамж, Самбуугийн гудамж, Тусгаар тогтнолын талбай чиглэлд өнөөдөр буюу 2025 оны 05 дугаар сарын 17-ны өдрийн 21:00 цаг хүртэлх хугацаанд авто замыг түр хязгаарлана.
Иймд иргэд, жолооч та бүхэн бусад замыг сонгон хөдөлгөөнд оролцохыг зөвлөж байна.
