Жюү жицүчид Их дуулгаас хоёр медаль хүртлээ

Дөрвөн жил тутамд болдог пара жүдогийн насанд хүрэгчдийн ДАШТ Казахстаны Астана хотод өчигдөр багийн барилдаанаар өндөрлөлөө. Багийн барилдааны эрэгтэйчүүдийн төрөлд найман орны баг оролцсоноос манай жүдочид хүрэл медаль хүртлээ.
Эхний тойрогт Монголы баг эзэн орон Казахстаны багт хожигдсон ч дагах барилдаанд Энэтхэг, Тайландыг хожиж Монголын пара жүдогийн түүхэнд анх удаа багийн тэмцээнд хүрэл медалийн эзэд болов.
Энэ удаагийн пара жүдогийн ДАШТ-д манай улс хоёр хүрэл медальтай эх орондоо ирж буй. Үүний нэг нь н.Турууна юм. Түүнчлэн хоёр тамирчин шагналт байрт шалгарсан аж.