
Өдгөөгөөс 94 жилийн тэртээ Холливудын Рузвельт зочид буудалд анхны Оскарын шагнал гардуулах ёслол болж байжээ. Оскарын шагнал гардуулах анхны ёслол 1929 оны 5-р сарын 16-нд Калифорнийн Лос Анжелес зочид буудалд болсон. Тасалбарын үнэ 5 доллар буюу инфляцийг тооцвол 2024 онд 92 долларын үнэтэй адил аж. Шилдэг эмэгтэй гол дүрийн шагналыг Жанет Гайнор, шилдэг эрэгтэй гол дүрийн шагналыг Эмил Жаннингс нар хүртжээ.
Арван таван минут үргэлжилсэн арга хэмжээнд 270 хүн оролцсон байна. Тус Оскар нь радио, телевизээр цацагдаагүй цорын ганц Оскарын шагнал гардуулах ёслол юм. Харин хоёр дахь Оскарын шагнал гардуулах ёслолыг радио нэвтрүүлгээр нэвтрүүлсэн байна.
Тус Оскарыг шалгаруулахдаа 1927 оны 8-р сарын 1-ээс 1928 оны 7-р сарын 31-ний хооронд бүтээгдэн дэлгэцэнд гарсан бүтээлүүдээс шалгаруулсан бөгөөд кино урлагийн академиас (AMPAS) гардуулж, AMPAS-ын ерөнхийлөгч Дуглас Фэйрбанксын хөтлөн явуулсан байна.