
“Similarweb” компаниас гаргасан хамгийн их хандалттай цахим хуудсуудын жагсаалтад “ChatGPT” цахим хуудас тавдугаарт бичигджээ. Лондон хотод төвтэй тус компани нь вэб дүн шинжилгээний үйлчилгээ үзүүлдэг бөгөөд олон нийтэд апплэйкшн хувилбараар танилцуулагдаад яг сар болж буй. ChatGPT -ын цахим хуудсанд хэрэглэгчид нэг удаа хандахдаа дунджаар 7 минут 15 секунд зарцуулдаг байна.
Жагсаалтын нэгдүгээрт “Google”-ийн хайлтын систем оржээ. Тус системд хэрэглэгчид нэг удаагийн хандалтаар дунджаар 10 минут 31 секунд зарцуулдаг байна.
Харин YouTube хоёрдугаарт бичигдсэн байна. Хэрэглэгчид тус платформд дунджаар 20 минут 18 секунд зарцуулж, 13.15 хуудсыг үздэг ажээ. Нэг хуудас үзээд гардаг хэрэглэгчдийн эзлэх хувь 20.49 хувьтай байна.
Түүнчлэн Facebook, Instagram мөн л эхний багт багтсан байна.
Эх сурвалж:https://en.wikipedia.org/wiki/List_of_most-visited_websites