
Үндэсний оператор “Жимобайл” ХХК хамгийн сүүлийн үеийн 5G технологийн сүлжээгээ өнөөдрөөс эхлэн Улаанбаатар хотын А бүсэд албан ёсоор нээлээ.
5G сүлжээ нь өмнөх үеийн 4G сүлжээнээс 10-100 дахин хурдан өгөгдөл дамжуулах чадвартай бөгөөд Gmobile-ийн хэрэглэгчдэд илүү хурдан, найдвартай, тасралтгүй интернэт хэрэглээний шинэ түвшинг нээж байна.
5G Технологи хэрэглэгчдэд ямар боломжуудыг нээж байгаа вэ?
- Видео контент болон шууд дамжуулалтыг гацалтгүй, өндөр чанартай үзэх
- Видео дуудлага хийх үед дуу, дүрсний чанар мэдэгдэхүйц сайжрах
- Онлайн тоглоомыг өндөр нягтаршил, хурдтай тоглох боломж
- Олон хэрэглэгч холбогдсон цахим хуралд тасалдалгүй оролцох
- Том хэмжээтэй файл, өгөгдлийг хэдхэн секундэд татах
Үүнээс гадна 5G нь алсын удирдлагатай техник, жолоочгүй тээврийн хэрэгсэл, ухаалаг үйлдвэрлэл, нарийн мэс засал зэрэг дэвшилтэт хэрэглээнд зориулсан технологийн үндэс болох юм.
5G өндөр хурдны интернетийг ашиглахад дата дуусна гэж санаа зоволгүй ашиглахыг хүсвэл саяхан шинэчлэгдсэн Gmobile-ийн Enjoy дараа төлбөрт үйлчилгээг сонгон ашиглаарай. Хязгааргүй хэрэглээний эрхтэй 40000₮ багцыг эхний гурван сарын турш 40% хямдралтай ашиглах бэлэг барьж байна.