Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ БНХАУ-ын ӨМӨЗО-ы Ганцмод боомтод ажиллалаа

Нэмэгдсэн өртгийн албан татвар /НӨАТ/-ын сугалааны дөрөвдүгээр сарын азтаныг өнөөдөр /2025.05.14/ тодрууллаа. Энэ удаагийн тохиролд 2025 оны дөрөвдүгээр сарын 1-30-ны хооронд худалдан авалт хийж цахим системд бүртгэгдсэн 48.093.441 ширхэг баримтыг оролцуулсан аж.
Тохирлын дүнгээр найман орон таарсан хоёр азтан тодорч супер азтан боллоо. Супер азтан нь тухайн хэрэглэгч хэдэн баримт бүртгүүлснээс хамааран 5-30 сая төгрөг хождог аж. Азтан болсон хүмүүсийн тоон үзүүлэлтээр харуулбал,
- Долоон орон таарсан таван азтан/500.000-10 сая төгрөг/
- Зургаан орон таарсан 58 азтан/100.000-5.000.000 төгрөг/
- Таван орон таарсан 505 азтан/60.000-500.000 төгрөг/
- Дөрвөн орон таарсан 4809 азтан /40.000-100.000 төгрөг/
- Гурван орон таарсан 43174 азтан/30.000-60.000 төгрөг/ хожлоо.