Дидди экс найз бүсгүйдээ нэг бус удаа хүч хэрэглэж байжээ

Өнөөдөр буюу 2024 оны тавдугаар сарын 13-ны өдөр түүхэн дэх хамгийн их амжилт гаргасан уулчдын нэг Ванда Руткьюич нас барсны 32 жилийн ой тохиож байна. Дэлхийн хамгийн өндөр уул болох К2-ын оргилд гарсан анхны эмэгтэй, дэлхийн хамгийн өндөр уул болох Эвэрэст уулыг (8848.86 м) оргилд гарсан түүхэн дэх гурав дахь эмэгтэй юм.
Rutkiewicz 1992 оны 5-р сарын 12-нд дэлхийн гурав дахь өндөр уул болох Kangchenjunga (8586 м) ууланд авирах гэж байгаад нас барсан. Тэрээр дөнгөж 49 настай байжээ.
Түүнийг дурсан “Everest today”-ээс “Энэ өдөр бид Ванда Руткьюичийн анхдагч, үлгэр дуурайлал, урам зориг өгсөн гайхалтай амжилтуудыг нь санаж, хүндэтгэж байна. Түүний дурсамж мөнхөд орших болтугай! хэмээн нийтэлжээ.
Тэрээр анхны европ эмэгтэй уулчин бөгөөд Польш улсын иргэн юм. 1942 оны хоёр дугаар сарын 3-нд мэндэлсэн нэгэн. Руткевичийн зорилго бол хамгийн өндөр гэх 14-ийн оргилд гарсан анхны эмэгтэй болох явдал байсан бөгөөд арван оргилд нь хэдийн гарсан байжээ.