
Монголын уулчин Ц.Өсөхжаргал, Л.Пүрэвсүрэн нар өнгөрсөн жилийн тавдугаар сарын 8-нд Эверестийн оргилд гарахаар нэмэлт хүчилтөрөгчгүй, хөтөчгүйгээр явсан байдаг. Тэд Эверестийн оргилд гарч чадсан нь гар утсан дахь зураг, бичлэгээр баталгаажсан байдаг бөгөөд бууж явах үедээ харамсалтайгаар амь эрсэдсэн. Харин буух замдаа, 400-500 метрийн зайд осолдсон байсныг 8К аврах багийнхан илрүүлсэн юм.
Тэгвэл тэднийг дурсан “Everset Today: Өнгөрсөн жилийн энэ өдөр буюу 2024 оны тавдугаар сарын 13-нд, Монголын уулчид болох Л.Пүрэвсүрэн, Ц.Өсөхжаргал нар Эверестийн оргил (8848.86 м) дээр гарч чадсан ч харамсалтай нь эсэн мэнд буцаж ирээгүй юм. Тэдний авиралт золиосоор төгсөж, нэр нь Эверестийн нам гүмд үүрд сийлэгдэн үлдлээ” хэмээн бичжээ.