Аймгийн хурц арслан Э.Мөнхбаатар түрүүлж бадрангуй чимэг нэмлээ

ГЭМТ ХЭРГЭЭС УРЬДЧИЛАН СЭРГИЙЛЭХ АЖЛЫГ ЗОХИЦУУЛАХ ЗӨВЛӨЛИЙН 2025 ОНЫ ТӨЛӨВЛӨГӨӨГ БАТАЛЛАА
Гэмт хэргээс урьдчилан сэргийлэх ажлыг зохицуулах зөвлөлийн 2025 оны анхдугаар хуралдаан өнөөдөр (2025.02.07) болж, өнгөрсөн оны үйл ажиллагааны төлөвлөгөөний биелэлт, энэ оны төлөвлөгөөний төслийг хэлэлцэн баталлаа.
Мөн Авлига, албан тушаалын гэмт хэргээс урьдчилан сэргийлэх дэд зөвлөл, Мансууруулах эм, сэтгэцэд нөлөөт бодисын хууль бус эргэлттэй холбоотой гэмт хэргээс урьдчилан сэргийлэх дэд зөвлөлийн бүрэлдэхүүнийг батлав.

Хуралдаанд Гэмт хэргээс урьдчилан сэргийлэх ажлыг зохицуулах зөвлөлийн Ажлын албаны дарга Л.Нямгэрэл болон Хууль зүй, дотоод хэргийн яамны харьяа агентлаг, байгууллагын дарга нар биечлэн, Зохицуулах зөвлөлийн гишүүд цахимаар оролцлоо.