
Японы Амами арлын цагдаа нар ховордож буй төрлийн олон мянган хавчийг ямар ч зөвшөөрөлгүйгээр хулгайлж, чемодандаа хийн хадгалж байсан Хятад улсын 3 иргэнийг баривчилжээ.
Цагдаа нарын мэдэгдсэнээр дээрх 3 сэжигтний байрлаж байсан зочид буудлын ажилчид сэжигтнүүдийн хадгалуулахаар өгсөн чемоданууд дотроос шаржигнах чимээ гарч байгаа талаар цагдаагийн байгууллагад мэдэгджээ.
24-27 насны дээрх 3 иргэн нь 6 чемоданд хувааж хийсэн 160 кг амьд хавчнуудыг Амами Ошима наран шарлагын газраас барьж авснаа мэдүүлсэн байна. Сүүлийн жилүүдэд Япон улсад Хятад болон Тайванийн иргэд ховордож буй хавчны төрлийг хулгайлах гэмт хэрэг нэмэгдсэн ба хятадууд нэг хавчийг 20 мянга хүртэлх иенээр буюу 500 мянга орчим төгрөгөөр худалдан авдаг аж.
Эх сурвалж: https://newsdig.tbs.co.jp/articles/mbc/1899265?display=1&mwplay=1