“Сувилагч тандаа баярлалаа-2025″ зөвлөгөөн Төрийн ордонд болно

Төрийн соёрхолт “Харанга” хамтлагийн ахлагч, гоцлол гитарчин, гавьяат жүжигчин, хөгжмийн зохиолч, дуучин Ц.Энхманлайг 2025 оны тавдугаар сарын 12-ны даваа гарагт сүүлчийн замд нь үдэхээр болжээ. Тодруулбал, Үдэн гаргах хүндэтгэлийн ёслол 05:40-07:30 цагт Соёлын төв өргөөний тайзнаа болно.
Төрийн соёрхолт “Харанга” хамтлагийн ахлагч, гоцлол гитарчин, гавьяат жүжигчин, хөгжмийн зохиолч, дуучин Цэндсүрэнгийн Энхманлай нь 2025 оны тавдугаар сарын 7-ны өдөр зуурдаар таалал төгсөж, гэр бүл, үр хүүхэд, анд найз, төрөл төрөгсөд төдийгүй Монголын хөгжмийн урлагт нөхөж баршгүй хүнд гарз тохиосон билээ.