
АНУ-ын Хүнс ба Эмийн алба Teal Health компанийн бүтээсэн умайн хүзүүний хавдрыг илрүүлэх оношлуурыг зах зээлд борлуулахыг зөвшөөрчээ.
Умайн хүзүүний хавдрыг эрт илрүүлэх эсийн шинжилгээ болох пап тестийг 80 жилийн өмнө нэвтрүүлснээс хойш умайн хүзүүний хавдрын өвчлөл огцом буурсан билээ. Гэсэн ч уг шинжилгээг заавал эмнэлэгт очиж хийлгэх шаардлагатай байдаг нь тухгүй, эвгүй мэдрэмжүүдийг төрүүлдэг билээ.
АНУ-ын Хүнс ба Эмийн алба 600 гаруй эмэгтэйчүүдийн эмнэлэгт очиж хийлгэсэн пап тест болон Teal Health компанийн Teal Wand оношлуураар гэрийн нөхцөлд авсан шинжилгээнүүдийн хариуг харьцуулсан судалгааны үр дүнд Teal Health компанид зөвшөөрөл олгожээ.
Уг оношлуур нь эмэгтэйчүүдэд гэртээ, тохь тухтай орчинд, хурдан шуурхай шинжилгээ хийх боломжийг олгоно хэмээн Teal Health компанийг үүсгэн байгуулагч, гүйцэтгэх захирал Кара Иган онцолжээ.
Teal Wand нэртэй оношлуур нь умайн хүзүүний хавдар үүсгэдэг хүний папиллома вирусийг илрүүлдэг ба эмэгтэйчүүд гэртээ уг оношлуураар авсан шинжилгээгээ лабораторид илгээх аж.
Teal Wand оношлуурын үнэ хэд байх нь тодорхойгүй байгаа ч Teal Health компани уг оношлуураа ирэх 6-р сараас 25-65 насны эмэгтэйчүүдэд борлуулж эхэлнэ гэжээ.
Эх сурвалж:https://www.theguardian.com
https://nypost.com/