Улаанбаатар хотын үерийн байгууламжийг сайжруулахад Будапешт хоттой хамтран ажиллана

Казахстаны Астана хотноо өнөөдөр /2025.05.10/ “CS2” төрлийн “PGL Astana 2025” тэмцээн эхэллээ. Тус тэмцээн тавдугаар сарын 10-18 өдрүүдэд зохион байгуулагдаж буй бөгөөд тус тэмцээнд Монголын The MongolZ баг оролцож байна. 625 мянган ам.долларын шагналын сантай тус тэмцээнд дэлхийн шилдэг 16 баг оролцож байгаа юм.
“The MongolZ” баг эхний тоглолтоо 16:00 цагаас Бразилын “FURIA” багийн эсрэг хийнэ. Хоёр баг нийт дөрвөн удаа учраа таарахад “The MongolZ” гуравт нь хожиж байжээ.
Энэхүү тэмцээний түрүүлэх хамгийн өндөр магадлалтай багуудын нэгээр “The MongolZ”-ийг нэрлэгдэж байгаа юм. Мөн тэмцээнийн тоглолтыг PGL Esports-ийн албан ёсны сувгуудаар шууд дамжуулах аж.