Маргааш жүдо бөхийн оюутны УАШТ болно

“Дугуйтай Улаанбаатар- 2025” олон нийтийн өдөрлөгийн хүрээнд Виртуал дугуйн эмэгтэй тамирчдын уралдаан зохион байгуулагдана.
Нийслэлийн Засаг Даргын Тамгын Газар, Нийслэлийн Биеийн Тамир Спортын Газар, Монголын Дугуйн Холбоо хамтран өнөөдөр 16:00 цагаас жанжин Д.Сүхбаатарын талбайн төв асарт виртуал хэлбэрээр UCI-ын албан ёсны MyWhoosh платформ дээр зохион байгуулна.
Оролцогч нь MyWhoosh-апп ийн хамгийн сүүлийн үеийн update-ийг тэмцээн болохоос өмнө урьдчилан татаж лэптоп, пад болон эсхүл гар утсандаа суулгасан байна. Уралдаанд оролцох тамирчид бүгд өөрийн нэр дээрх идэхитэй имейл хаягаар MyWhoosh апп дээр бүртгэлийг урьдчилан үүсгэсэн байна.
Уралдах насны ангилал:
– Элит
– Өсвөр үе 15-16, 17-18 нас
– Сонирхогч 19-29, 30-39, 40-49, 50+ нас байна.
Бүртгэлийн холбоос:
